МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын тусгаар тогтнол, эх орон, үндэсний бахархлаа бэлгэдэн, Төрийн дууллаа нэгэн зэрэг эгшиглүүлэх үйл ажиллагааг 2026 оны аравдугаар сарын 20-ны өдөр зохион байгуулах юм.

Тодруулбал, энэ өдөр Улаанбаатар хотын Сүхбаатарын талбай болон 21 аймгийн төв талбайд иргэд цуглаж, 11:40 цагт Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэх юм. Оролцогчдыг 11:00 цагаас эхлэн цуглахыг уриалжээ.

Мөн ерөнхий боловсролын сургуулийн сурагчид сургуулийнхаа орчинд нэгдсэн байдлаар Төрийн дууллаа эгшиглүүлэхээр төлөвлөж байгаа аж. Энэхүү үйл ажиллагаа нь монголчуудын эв нэгдэл, эх оронч үзэл, үндэсний бахархлыг илэрхийлэх зорилготой юм.

Үүнтэй холбогдуулан хэвлэл мэдээллийн байгууллагуудад уриалга хүргүүлж, аравдугаар сарын 20-ны өдөр өөрсдийн ажиллаж буй хот, аймаг, орон нутгаас сурвалжлага, шууд дамжуулалт бэлтгэн олон нийтэд хүргэхийг хүсжээ.

Зохион байгуулагчдын зүгээс оюутан залуус, эцэг эхчүүд, ахмад буурлууд болон нийт иргэдийг үндэсний дээл хувцсаараа гоён, төв талбайдаа хүрэлцэн ирж, Төрийн дууллаа хамтдаа эгшиглүүлэхийг уриаллаа.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 56 минутын өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 1 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 1 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 1 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15
ХӨСҮТ НУРУУНЫ НУГАЛМЫН ИХ БИЕИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НУ… 2026/10/15
УИХ-ЫН ЧУУЛГАНААР 2027 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/10/15
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦ БҮРД QR КОД ОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БО… 2026/10/14
НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ … 2026/10/14