“Айчи-Нагоя-2026” Азийн пара V наадам Япон улсын Айчи мужийн Нагоя хотноо эхэллээ. Наадам 10 дугаар сарын 18-наас 24-ний өдрүүдэд болох юм.

Тус наадамд 18 спортын төрөлд 45 орны 4000 орчим тамирчин өрсөлдөх бөгөөд манай улс 10 төрөлд 18 дасгалжуулагч, 46 тамирчин, 12 албаны хүн, нийт 76 хүний бүрэлдэхүүнтэй оролцохоор бэлтгэлээ бүрэн хангаад байна.
Түүх сөхвөл, Монгол Улс Азийн пара наадамд анх 2010 онд БНХАУ-ын Гуанжоу хотоос эхлэн оролцож байсан түүхтэй. Манай тамирчид 2010–2022 онд зохиогдсон дөрвөн удаагийн наадмаас 5 алт, 9 мөнгө, 17 хүрэл, нийт 31 медаль хүртсэн амжилттай байна.