Шатахууны шуурхай штабаас мэдээлснээр 2026 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 08:00 цагаас аравдугаар сарын 16-ны өдрийн 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд Сүхбаатар өртөөгөөр нийт 488 вагон буюу 27,173.49 тонн шатахуун орж иржээ.
Үүнээс дизель түлш 200 вагоноор 12,397.40 тонн, АИ-92 автобензин 100 вагоноор 5,828.64 тонн, ТС-1 онгоцны түлш 10 вагоноор 609.45 тонн тус тус тээвэрлэгдэн ирсэн байна.
Шатахууны төмөр замын тээвэрлэлтийн мэдээллийг Шатахууны шуурхай штабаас тогтмол мэдээлж байна.
