ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ

Admin
37 минутын өмнө

УИХ-аас өнөөдөр /2026.10.16/ Монгол Улсын 2026 оны төсвийн тодотголын тав дахь хэлэлцүүлгийг хийж эцэслэн баталлаа.  Тодруулбал, 2026 оны нэгдсэн төсвийн орлогын хэмжээг 31.9 их наяд төгрөг, нэгдсэн төсвийн зардлын хэмжээг 33.9  их наяд төгрөг байхаар тооцон баталлаа. Ингэснээр улсын нэгдсэн төсвийг 2 их наяд төгрөгийн алдагдалтай баталж байгаа юм. Төсвийн алдагдлын 2 их наяд төгрөгийн 1.8 их наядыг нь Засгийн газрын үнэт цаасаар,  779,2 тэрбум төгрөгийг гадаадаас зээл авч нөхөхөөр тооцжээ. Мөн УИХ-аас төсвийг тодотгосноор ирэх арваннэгдүгээр сарын 1-нээс ахмад настнуудын тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ.  Товчхондоо ажилласан жил, төлсөн шимтгэлийн хэмжээнээс хамаарч энэхүү нэмэгдэл тооцогдох юм.  Жишээ татвал, улсад тасралтгүй 40 жил ажиллаж, Нийгмийн даатгалын шимтгэл төлсөн ахмадын суурь тэтгэвэр 300 мянгган төгрөгөөр нэмэгдэнэ. Суурь тэтгэврийг ийнхүү нэмэгдүүлснээр дундаж тэтгэвэр 1.2 сая төгрөгт хүрнэ гэж Засгийн газар тооцсон. Монгол Улсын хэмжээнд 504 мянга орчим ахмад тэтгэвэр авч байна. Тэднээс 435 мянган ахмадын тэтгэвэр 100,000-300,000 төгрөгөөр нэмэгдэнэ. Суурь тэтгэврийг нэмэгдүүлэхэд зориулж төсвөөс 196.2 тэрбумыг татаас хэлбэрээр олгоно. Халамжийн тэтгэвэр 600 мянга, асаргааны тэтгэмж 370 мянган төгрөг болж, өснө. Эрүүл мэндийн салбарт ажиллагсдын цалин 20 хувиар, соёл, спорт, цаг уур зэрэг төрийн үйлчилгээний албанд ажиллагсдын цалин мөн 20 хувиар нэмэгдэж, цалингийн  зөрүү буурах юм. Үндсэндээ энэ оны хувьд боловсролын салбарынхны цалин 70 гаруй хувиар нэмэгдэж байгаа бол төрийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин 50 хувиар өслөө гэж хэлж болно. Үүнд нийт 844,6 тэрбум төгрөг зарцуулж байна. Түүнчлэн "Гэрт ойрхон сургууль" хөтөлбөрт зориулж 50 тэрбум төгрөг төсөвт суулгасан бол үнийн өсөлтөөс сэргийлэх зорилгоор мах, гурил, хүнсний ногооны нөөц бүрдүүлэхэд 150 тэрбум төгрөг төсвийн тодотголд тусгажээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 29 минутын өмнө
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 33 минутын өмнө
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 37 минутын өмнө
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 1 цагийн өмнө
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2 цагийн өмнө
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2 цагийн өмнө
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО Өчигдөр
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ Өчигдөр
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… Өчигдөр
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ Өчигдөр
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… Өчигдөр
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… Өчигдөр
ХӨСҮТ НУРУУНЫ НУГАЛМЫН ИХ БИЕИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НУ… Өчигдөр
УИХ-ЫН ЧУУЛГАНААР 2027 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ Өчигдөр
БАРИГДАЖ БУЙ ОРОН СУУЦ БҮРД QR КОД ОЛГОЖ, МЭДЭЭЛЛИЙН НЭГДСЭН САНТАЙ БО… Өчигдөр
НӨМРӨГИЙГ ШАТААСАН БУРУУТАЙ ЭТГЭЭДИЙГ ТОГТООЖ ХОХИРЛЫН НӨХӨН ТӨЛҮҮЛНЭ … Өчигдөр
ЯАРМАГИЙН ЗАМЫН НЭГДҮГЭЭР ЭГНЭЭГ АВТОБУСНЫ ХӨДӨЛГӨӨНД ЗОРИУЛАН ЧӨЛӨӨЛЖ… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ЗАМЫН-ҮҮД СУМЫН ИРГЭДТЭЙ УУЛЗЛАА Өчигдөр
СҮҮНИЙ ҮХРИЙН АЖ АХУЙ ЭРХЛЭГЧИД “НОГООН ДАВААНЫ ТУНХАГ”-ИЙГ БАТАЛЛАА 2026/10/14
АРХАНГАЙ АЙМАГТ 22 МВТ-ЫН ДУЛААНЫ ЦАХИЛГААН СТАНЦ БАРЬЖ ЭХЭЛЛЭЭ 2026/10/14