МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТАЛБАЙН АЖИЛТАЙ ТАНИЛЦЛАА

Admin
1 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын бүтээн байгуулалтын талбайд ажиллаж, тулгарсан асуудлыг нь шийдвэрлэхээр болов. Тус станцын барилга угсралтын ажил 2025 оны долоодугаар сард эхэлсэн,  40 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна. Засгийн газар Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлж,  2026 оны тавдугаар сард УИХ баталснаар санхүүжилт саадгүй болж, бүтээн байгуулалт нь эрчимжжээ. Төслийн талбайд дотоод, гадаадын 600 гаруй хүн ажиллаж байна. Станцыг 2030 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн. Ажил эрчимжсэн тул энэ хугацаанаас өмнө дуусах боломжтой гэдгийг төслийн нэгжийн ерөнхий инженер Ж.Лувсандандар хэллээ. 

gmE24FBAV1Yl5hNYgMps.jpg

Бүтээн байгуулалтын ажлыг цаашид саадгүй урагшлуулахын тулд түр горимоор оруулж ирсэн тоног төхөөрөмж, техник хэрэгслийн Монгол Улсын нутагт байлгах хугацааг төсөл хэрэгжиж дуусах хүртэл сунгах хуулийн зохицуулалт шаардлагатай. Мөн гаалийн баталгаат агуулахын зөвшөөрлийн асуудлыг шийдвэрлүүлэх хүсэлтэй байгааг төслийн багийнхан танилцууллаа. Ерөнхий сайд тус станцыг төлөвлөсөн хугацаанд нь, батлагдсан зураг төсөл, техникийн шаардлага, стандартад нийцүүлэн барьж дуусгах нь бидний зорилт. Засгийн газар холбогдох яам, агентлаг, орон нутгийн удирдлага, захиалагч, гүйцэтгэгч байгууллагуудын хамтын ажиллагаа, уялдаа холбоог хангаж, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж ажиллахаа илэрхийлэв.  Мөн тоног төхөөрөмжийн нийлүүлэлт, барилга угсралтын ажлын явц, чанар, хөдөлмөрийн аюулгүй байдлыг тогтмол хянаж ажиллахыг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болгов. Ерөнхий сайд, “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц” төслийн хэрэгжилт, бүтээн байгуулалтын явцад байгаль орчны хамгаалал, усны нөөцийн зохистой ашиглалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, орон нутгийн иргэдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавих, аливаа асуудлыг иргэдэд ойлгомжтой, ил тод мэдээлж, холбогдох санал хүсэлтийг шуурхай шийдвэрлэх нь төслийн хэрэгжилтэд ч, төрд итгэх иргэдийн итгэлд ч чухал ач холбогдолтойг тэмдэглэв. 

viber_image_2026-10-18_13-33-42-777.jpg

Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг нийт 90 МВт суурилагдсан хүчин чадалтай байхаар төлөвлөсөн. Ашиглалтад орсноор Баруун бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний систем дотоодын найдвартай эрчим хүчний эх үүсвэрээр хангагдана. Баруун бүсийн эрчим хүчний системд төсвөөс олгодог татаас буурна. Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Буянт зэрэг суманд усалгаатай газар тариалан хөгжүүлэх, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх боломжтой болно. Усан сан үүссэнээр орон нутгийн уур амьсгал, бэлчээрт эерэг нөлөө үзүүлнэ, загас үржүүлгийн аж ахуй, аялал жуучлалын бүс байгуулах нөхцөл бүрдэнэ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 41 минутын өмнө
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 1 цагийн өмнө
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2 цагийн өмнө
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2 цагийн өмнө
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 3 цагийн өмнө
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
"УЛААНБААТАР" ОЛОН УЛСЫН КИНО НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/16
ФИДЕ Б.МӨНГӨНЗУЛЫН ИХ МАСТЕР ЦОЛЫГ БАТАЛГААЖУУЛЖЭЭ 2026/10/16
ИРЭХ САРААС ТЭТГЭВЭР 100,000-300,000 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 2026/10/16
50 ЖИЛ ГАЦСАН ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТӨСЛИЙГ ОРОСЫН ЭРДЭМТЭД ДЭМЖЖЭЭ 2026/10/16
СҮХБААТАР ӨРТӨӨГӨӨР 27.1 МЯНГАН ТОНН ШАТАХУУН ОРЖ ИРЖЭЭ 2026/10/16
НӨАТ-ЫН СУГАЛААНЫ ТОХИРОЛ ЭНЭ САРЫН 21-НД БОЛНО 2026/10/16
“ПРЕЗИДЕНТ СПОРТ КОМПЛЕКС” ЦОГЦОЛБОРЫН ШАВ ТАВИХ ЁСЛОЛ БОЛЛОО 2026/10/15
ҮБХИС “МОНГОЛ УЛСЫН БААТАР” ЦОЛ ХҮРТЛЭЭ 2026/10/15
Э.АМАРТҮВШИН ДЭЛХИЙН ШИЛДЭГ БАРИТОНУУДЫН ЧАНСААНЫ ТЭРГҮҮНД ХЭВЭЭР ҮЛДЛ… 2026/10/15
ТӨГСӨХ АНГИЙН ОЮУТНУУДЫГ ЦЭРЭГ ТАТЛАГААС ЧӨЛӨӨЛЖЭЭ 2026/10/15
ТЭРГҮҮН ШАДАР САЙД Ж.ЭНХБАЯР ФРАНЦ УЛСААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ЭЛЧИН СА… 2026/10/15
“ВАЛЕНТИН, ВАЛЕНТИНА ХОЁР” — ХАЙР ДУРЛАЛЫГ ХӨГЖМӨӨР ӨГҮҮЛСЭН НЭГЭН ҮДЭ… 2026/10/15
ХӨСҮТ НУРУУНЫ НУГАЛМЫН ИХ БИЕИЙГ НӨХӨН СЭРГЭЭХ МЭС ЗАСЛЫГ АМЖИЛТТАЙ НУ… 2026/10/15
УИХ-ЫН ЧУУЛГАНААР 2027 ОНЫ ТӨСВИЙГ ХЭЛЭЛЦЭНЭ 2026/10/15