Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦОЛ ХҮРТЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Испанийн Рокетас-де-Мар хотод зохион байгуулагдсан өсвөрийн шатрын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монголын тамирчид амжилттай оролцож, Стейниц Монголын шатрын академийн тамирчин Б.Буянхишиг, Б.Энхнамуун нар дэлхийн аварга боллоо.

7-17 насны ангиллаар зохион байгуулагдсан тус тэмцээнд 82 улсын тамирчин өрсөлдсөн бөгөөд Монголын хоёр тамирчин дэлхийн аварга болж, олон улсын мастер цол хүртсэн нь онцлох амжилт боллоо.

Тодруулбал, 14 настай Б.Буянхишиг дэлхийн аваргын алтан медаль хүртэж, гурван удаагийн дэлхийн аварга боллоо. Тэрбээр өмнө нь 11 насны ангилалд дэлхийн аварга болж байсан бол энэ удаа 17 хүртэлх насны ангилалд түрүүлжээ. Мөн олон улсын их мастер (WGM) цолны нэг норм биелүүлж, олон улсын мастер цол хүртсэн байна.

Харин 14 настай Б.Энхнамуун өсвөрийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс анх удаа алтан медаль хүртлээ. Тэрбээр өмнө нь Монгол Улсын дэд мастер цолтой байсан бөгөөд энэ удаагийн тэмцээний амжилтаар эмэгтэйчүүдийн FIDE мастер (WFM) цолны шат дамжлагыг алгасан, олон улсын мастер цол хүртэх болзол хангасан байна.

 

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ББСБ-УУДЫН ЗЭЭЛИЙН ХҮҮГ ТОГТООСОН ДЭЭД ХЭМЖЭЭНЭЭС ХЭТРҮҮЛЭХГҮЙ БАЙХ ШИ… 23 минутын өмнө
"БАЯН-ӨЛГИЙН БАГА АНГИЙН БАГШ НАРЫН МОНГОЛ ХЭЛНИЙ ТҮВШИН 30 ХУВЬТАЙ ГА… 1 цагийн өмнө
Б.БУЯНХИШИГ, Б.ЭНХНАМУУН НАР ДЭЛХИЙН АВАРГА БОЛЖ, ОЛОН УЛСЫН МАСТЕР ЦО… 1 цагийн өмнө
Э.БАТ-АМГАЛАН: ӨНӨӨДРИЙН БАЙДЛААР 55 МЯНГА ОРЧИМ ИПОТЕКИЙН ЗЭЭЛ ХҮСЭГЧ… 1 цагийн өмнө
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 3 цагийн өмнө
ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 800-900 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 3 цагийн өмнө
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… 4 цагийн өмнө
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ 4 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… Өчигдөр
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА Өчигдөр
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… Өчигдөр
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… Өчигдөр
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … Өчигдөр
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… Өчигдөр
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр