ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ ИЛЭРХИЙЛЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн хорооны 77 дугаар чуулганы үеэр Эрүүл мэндийн сайд Э.Батшугар тус байгууллагын Ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус болон Номхон далайн баруун бүсийн захирал Саиа Ма’у Пиукала нартай уулзлаа.

ДЭМБ-ын Ерөнхий захиралтай хийсэн уулзалтаар Монгол Улсын эрүүл мэндийн тогтолцооны чадавхыг бэхжүүлэх, зайлшгүй шаардлагатай эмийн хүртээмжийг нэмэгдүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийн чанарын хяналтыг сайжруулах, эрүүл мэндийн цахим шилжилтийг эрчимжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцов.

Мөн шинээр байгуулагдаж буй Өвчний хяналт, сэргийлэлтийн төвийн хүний нөөцийг сургах, институцийн чадавхыг бэхжүүлэхэд ДЭМБ-ын мэргэжлийн дэмжлэг авах асуудлыг хөнджээ.

ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захиралтай хийсэн уулзалтаар бүс нутгийн хэмжээнд эм, эмнэлгийн хэрэгслийн нөөц бүрдүүлэх, нэгдсэн худалдан авалтын механизм бий болгох асуудлыг хэлэлцэв. Монгол Улс уг санаачилгыг дэмжиж, бодлогын баримт бичиг боловсруулахад хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн байна. Энэ үеэр НҮБ-ын Хүүхдийн сан болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн худалдан авалтын механизмыг ашиглан эм, вакцин худалдан авсан туршлагаа танилцуулжээ.

Түүнчлэн ДЭМБ-ын дэмжлэгтэй байгуулсан Эмийн чанарын хяналтын үндэсний лавлагаа лабораторийн чадавхыг бэхжүүлэх, цогц үнэлгээ хийлгэхэд техникийн дэмжлэг авах хүсэлт тавьсан байна. Мөн Өвчний олон улсын ангилал ICD-11-ийг 2027 оны нэгдүгээр сарын 1-нээс улсын хэмжээнд нэвтрүүлэх бэлтгэл ажлын талаар санал солилцжээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 23 минутын өмнө
ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 800-900 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 36 минутын өмнө
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… 1 цагийн өмнө
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 21 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 21 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 21 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 22 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 22 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 23 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 23 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 2026/10/19
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 2026/10/19
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19