BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

Admin
1 цагийн өмнө

Барилгын салбарын 20 жилийн мэдээллийн санг хиймэл оюун ухаантай нэгтгэсэн шинэ хувилбар BARILGA.MN AI PLATFORM нээлтээ хийлээ.

BARILGA.MN платформын 20 жилийн хугацаанд хуримтлуулсан барилгын салбарын мэдээллийг хиймэл оюун ухааны технологитой нэгтгэсэн BARILGA.MN AI PLATFORM-ийн нээлтийн арга хэмжээ 2026 оны 10 дугаар сарын 20-ны өдөр BALLROOM ZU-д зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд төрийн болон төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодын удирдлага, барилгын салбарын бизнесийн төлөөлөл, аж ахуйн нэгжүүдийн удирдлага, мөн “Барилга МН” ХХК-ийн хамтран ажиллагч байгууллагуудын төлөөлөл оролцлоо.

Арга хэмжээг “Барилга МН” ХХК-ийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх нээж, компанийн хөгжлийн замнал болон барилгын салбарын мэдээллийг технологийн дэвшилтэй уялдуулахын ач холбогдлыг онцолсон юм.

Арга хэмжээний хүрээнд BARILGA.MN AI PLATFORM-ийн төслийн удирдагч Г.Амгаланбаяр платформын үндсэн боломжийг танилцуулж, бодит хэрэглээнд суурилсан LIVE DEMO танилцууллаа.

Үргэлжлүүлэн “Хөхэ нэгэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Лхагвасүрэн “Agentic AI: Асуудаг AI-аас ажилладаг AI руу” сэдвээр илтгэл тавьж, агентлаг хиймэл оюун ухааны технологийн хөгжлийн чиг хандлага, бизнесийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломж, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх шийдлүүдийн талаар илтгэл тавьсан юм.

Мөн “Барилгын салбарын бизнесийн хурдасгуур” сэдэвт панел хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, хиймэл оюун ухаан, дижитал шилжилт, мэдээлэлд суурилсан шийдвэр гаргалт болон бизнесийн үр ашгийг нэмэгдүүлэх боломжийн талаар хэлэлцэв. Хэлэлцүүлэгт “Барилга МН” ХХК-ийн үүсгэн байгуулагч, ТУЗ-ийн дарга Г.Батсүх, BARILGA.MN AI PLATFORM-ийн төслийн удирдагч Г.Амгаланбаяр, “Стартап Монгол” болон “iTrip”-ийг үүсгэн байгуулагч С.Эрдэнэбат, “Проджи” ХХК-ийн дэд захирал, Crystal Residence төслийн удирдагч Н.Долгор, Estimator.mn болон PMIS. -ийн гүйцэтгэх захирал М.Одмандах нар оролцож, “Хөхэ нэгэ” ХХК-ийн гүйцэтгэх захирал О.Лхагвасүрэн хэлэлцүүлгийг удирдан явууллаа.

BARILGA.MN AI PLATFORM-ийн нээлт нь барилгын салбарын 20 жилийн мэдээллийн нөөцийг хиймэл оюун ухааны технологитой уялдуулж, мэдээллийн хүртээмжийг нэмэгдүүлэх, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, шинэ боломжуудыг нээхэд чиглэсэн чухал алхам боллоо. Нээлтийн арга хэмжээнд оролцсон бизнесийн төлөөллүүд энэхүү платформыг барилгын салбарын мэдээлэл, бизнес, технологийн уялдааг бэхжүүлж, салбарын цаашдын хөгжил, дижитал шилжилтийг дэмжих шинэ боломж хэмээн онцоллоо.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
BARILGA.MN AI PLATFORM НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 1 цагийн өмнө
ӨВЛИЙН ДИЗЕЛЬ ТҮЛШНИЙ ҮНЭ 800-900 ТӨГРӨГӨӨР НЭМЭГДЭНЭ 1 цагийн өмнө
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… 1 цагийн өмнө
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ 2 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 22 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 22 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 22 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 23 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 23 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 23 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… Өчигдөр
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА 2026/10/19
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 2026/10/19
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19