ЧӨМӨГТЭЙ ЭР


Дарга сэтэртэнтэй уулзахад хэцүү. Хаанаасаа хаалгач гэж тухайн байгууллагын жижүүр оруулахгүй. Арай гэж цааш нэвтэртэл нарийн бичгийн дарга нь зам хөндлөн чагталчихна. Ингээд л өнөөх зорьж очсон даргынхаа үүдэнд хүлээлгийн суудал дээр эвшээлгээд суухаас өөр боломжгүй болно доо.

Энэ нь манай улсын жишиг тогтолцоо. Дарга өрөөндөө хүнтэй байна уу эсвэл ганцаараа байна уу хамаагүй. Даргыг үүдэнд нь хүлээх л үүрэгтэй гэсэн ойлголт бидэнд бий болчихсон. Үнэндээ энэ тогтолцоог эвдэж сүйтгэх юм байхгүй.

Нөгөө поп Д.Мөнх-Эрдэнэ шиг гар утсаа бичлэг дээр нь тавиад шууд л “ Өөе байна уу, хөгшөөн чи идэж ууж, цусалж ханаагүй юу “ энэ тэр гэж орилж хашхирч л ордоггүй юм бол даргын үүдийг манахаас өөр  замгүй. Үнэндээ хүн бүр ийм л бодолтой. За тэгээд хамгийн их хүнд суртал хаана вэ гэвэл.

Дүүрэг. Тухайн дүүргийн Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчийн Хурлын даргатай уулзана гэвэл ёстой худлаа. Уулзсан ч ажил бүтэх нь өдрийн од. Даргад арай гэж нэг юм бараалхааад авахаар дарга өмнөөс зовлонгоо тооччихно. Уг нь иргэн зовлонгоо тоочих гэж зорьж ирдэг юм шүү дээ. Ингээд нэг мэдэхэд даргыг ойлгоод бараг уйлах шахаад уяраад гарна. Хөөцөлдөж явсан ажил хөлийн гарз болоод үлдэнэ.

Энэ мэт иргэддээ элэггүй удирдагч олон. Сонгууль дөхөх үед л гэнэт л хагалгаанд орж шинэ элэг солиулчихсан юм шиг ааш авир гаргаж наалинхайтна уу гэхээс биш бусад үед ёстой л бурантаггүй тэмээ шиг. Иймээс л иргэд автобусанд, айл саахалтаараа, архины ширээний ард төр засгаа буруутгаж, муу хэлж нэг юм сэтгэлийнхээ харыг дарж амьдарч яваа юм шүү дээ.

Ийнхүү олныг нурших шалтгаан нь саяхан хаалга нь дэлгээтэй нэг даргатай уулзлаа. Энэ хүн бол СХД-ийн ИТХ-ын дарга Б.Хуягбаатар. Ажил хэрэг ярьж өрөөнд нь жаахан суулаа. Мэдээж нэг дүүргийн жолоог мушгиж яваа хүний хувьд түүнд зав зай бага л байх.

Гэхдээ цаг орчим  бидний яриаг сонсохдоо ямартай ч хаалга руу хялалзаж хөөж гаргах гэсэнгүй. Харин үүднийхээ шилэн дурангийн зүг харснаа нарийн бичгээ дуудаж “Хөөрхий нэг жаахан хүүхэдтэй хүн үүдэнд суугаад байх юм. Нааш нь оруулчих яасан юм бол” гэж хэлэхийг нь сонсоод амьдрал ойлгодог “ Чөмөгтэй эр “ юм даа гэж бодлоо. Өнөөх хүн зургаан настай хүүхдээ дагуулж орж ирээд “Хүүхдийн сургууль соёл бичиг баримт…гээд л баахан ярилаа. Манай Сонгинохайрхан дүүрэг ч бараг л Гул Ранжингийн нутаг шүү дээ. Хаягийн бүртгэлгүй айл өрх захаасаа аваад байгаа нь тодорхой. Б.Хуягбаатар дарга утсаараа хаа нэг тийш залгаж хүүхдийг нь сурч боловсрох тал дээр анхаарч өгөх талаар ч ярилаа.

Ээж нь ч бөөн баяр гараад дэгдчихлээ.  СХД-ийн 8-р хороо бол түүний сонгогдсон тойрог. Иргэдийнхээ итгэлээр хоёр ч удаа сонгогдсон хүн.  СХД-ийн хувьд сүүлийн найман жилийн хугацаанд ГЭРЭЛТҮҮЛЭГ, ЗАМ ТАЛБАЙ гээд шийдэж чадаагүй байсан асуудлуудаа шийдэж, дараагийн шатны ажлаа ярих хэмжээнд хүрсэн. Нэг үгээр хэлэх юм бол сүрхий нааштай яваа санагдана.

Дүүргийн удирдлагын хийж буй ажил олны нүдэнд ил. Энэ нь ч бусдад тайлагнаад сүйд болоод байхгүй амар байх. Гэхдээ л ажлыг хийж чаддаг. Хэлсэн ярьснаа яаж ийгээд бүтээчихдэг хүн шиг санагдсаныг нуух юун. Дүүргийн ИТХ гэдэг цөөн ам бүлтэй цомхон аваад явчихдаг айл биш. Нэг үгээр хэлэх юм бол Дүүргийн иргэд бүхэл бүтнээрээ энэ айлын тоонон дуганцаг дотор багтана гэсэн үг. Энэ дүүрэг 43 хороотой. Нэг хорооных нь нэг айл манайх. Манайх гудамжиндаа найман айлтай. Ингээд цааш үржүүлээд явбал манай дүүрэг нийт 330 орчим мянган хүн амтай. Энэ хүн бүрийн амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах гол цөм нь Б.Хуягбаатарын удирдлага дор бий. Харин тэр яаж удирддаг вэ.

Тушааж, загнаж, дарангуйлж, иргэдийг чилээж, хөөж, өөрийнхөө хар амийг бодож, мөнгө гуйвуулж, албан тушаалаараа аархаж, сагаж уу. Мэдээж манайхан хэн нэгэн даргыг муулахдаа мэргэшсэн хүмүүс. Тиймээс ингэж хардаж болно. Үүнийг хөврүүлэгч өчүүхэн би бээр Б.Хуягбаатар гэдэг даргыг танихгүй. Түүнд тал засаж, зусардах ч шаардлага байхгүй. Гэхдээ ганц нэгхэн уулзахад Б.Хуягбаатар гэдэг хүн миний сэтгэлд үлдэж чадсан. Тэр бүү хэл СХД-ээ үлдээж чадсан.

Үүд хаалга нь дэлгээтэй ИТХ-ын даргын өрөөг үүнээс өөрийг би мэдэхгүй. Иргэдийгээ сонсдог дарга ч олныг танихгүй. Энэ залуу эх орныхоо төлөө алтан амиа хайрлаагүй эцэг дээдсийнхээ алтан шарилыг хүндэтгэж Монгол Улсын хэмжээнд анх удаа “Нэргүй Баатрууд “ нэртэй яруу найргийн наадмыг санаачлан зохион байгуулж уламжлал болгон явуулж эхэлсэн. Үүний үр дүнд хэлмэгдэл гэж юу вэ, эх оронч гэж юу гэдгийг ард түмэн мэдрээд зогсоогүй сүүлийн хоёр жилийн дотор зөвхөн хэлмэгдэгсдийг хүндэтгэсэн 200 гаруй бүтээл төрсөн.

Энэ залуу харанхуй дүүргийг гэрэлтэй болгож хашааны буланд хэвтэх гөлгийг айдасгүй болгосон. Энэ залуу цайны сүүгүй хөгшинд сэтгэлийн сүү барьж орох сэтгэлтэй санагдсан. Энэ залуу цаг хугацааны суудалд шуналгүйгээр цантай цонхтой өвөлжих өвгөдөд очиж золгох хүн ёсны итгэлтэй санагдсан. Тэр ямар сургууль төгссөн нь бас ямар албан тушаалтай нь хамаагүй түүнд эр хүний чөмөг байгаа санагдсан. Тиймээс л би “Чөмөгтэй эр” гэж хэлээд байгаа юм.

Манай дүүрэгт Б.Хуягбаатарын сэтгэлийг тал талаас нь зулгаах хүн олон бий. Бурууд хатуу, зөвд зөөлөн чанар нь түүнийг зөв хүн болгож чаддаг. Хаалга үүд нь дэлгээтэй даргын өрөөний хатан босго илгэдэвч хаан тотгонд мэхийх Монгол хүн чанар хүндлэлд оршсоор л….

Эх сурвалж: Mand.mn


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 4 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 4 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 4 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06