Цахим үндэстэн гэж зарласан ч дижитал өрсөлдөх чадвараар Монгол улс сүүл мушгив


Монгол улс цахим үндэстэн болох зорилт тавьсан. Үүнийгэээ сүр дуулиантайгаар зарлаж, өнгөрсөн жил дроны шоуг зохион байгуулсан билээ. Түүнчлэн Цахим хөгжлийн яам хүртэл байгуулаад байгаа. 

Бид ийнхүү цахим үндэстэн болох бэлтгэл ажлаа хангаж, өөрсдийгөө цахим үндэстэн хэмээн дотооддоо зарлаж суух зуур дэлхийн улс орнуудын дижитал өрсөлдөх чадварын эрэмбийг гаргахад манай улс Венесуэл улсын өмнө буюу 63 орноос 62-т эрэмбэлэгджээ.  Тодруулбал, Дижитал өрсөлдөх  IMD буюу Швейцарын бие даасан эрдэм шинжилгээний байгууллагаас дэлхийн улс орнуудын дижитал өрсөлдөх чадварын эрэмбийг гаргахад Монгол улс 63 орноос 62-т бичигдсэн тухай lemonpress мэдээллээ. 

Дижитал өрсөлдөх чадварын зэрэглэлийг мэдлэг, технологи, ирээдүйн бэлэн байдал гэсэн гурван үндсэн шалгуураар үнэлж гаргадаг аж. Тэгвэл уг гурван шалгуурт манай улс хараахан бэлэн биш байгаа бөгөөд бүх шалгуурт сүүл мушгижээ. 

Уг жагсаалтыг Дани улс тэргүүлж, АНУ удаалсан байна. Түүнчлэн Ази тивээс Сингапур улс дөрөвдүгээрт, БНСУ наймдугаарт, Хонгконг долоодугаарт байрт бичигдсэн байна. Харин технологийн өндөр хөгжлөөрөө дэлхийд дээгүүрч бичигддэг Япон улс энэ жил 29 дүгээр байрт бичигдэн түүхэн доод түвшинд хүрчээ. Энэ нь бизнесийн уян хатан байдал, олон улсын туршлага зэрэг шалгуурт муу үнэлгээ авсантай холбон тайлбарлажээ. 

Дашрамд дуулгахад, Монгол улс бизнесийн уян хатан байдлаараа инфляци барьж дийлхээ больж үндэсний мөнгөн тэмдэгт нь цаас болон хувирсан Венесуэл улсын ард бичигджээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 4 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 4 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 4 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06