“Өргөө" амаржих газрын дарга Ж.Энхцэцэг зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө халагдав уу


Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөнтэй холбоотойгоор  өчигдөр, өнөөдөр эрүүл мэндийн салбарын олон жилийн турш бугшсан асуудал ил гарч ирж, олон нийтийн дунд шүүмжлэл дагуулаад байна. Тодруулбал, өчигдөр /2022.10.13/ МҮЭХ болон Эрүүл мэндийн салбарын ажилчдын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хамтарч мэдээлэл хийсэн. Энэ үеэрээ МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Х.Буянжаргал "Өргөө" амаржих газарт хүний нөөцийн урирдлагын үйл ажиллагаа алдагдсан, эмнэлэгийн удирдах болон бусад ажилтан сонгон шалгаруулах журмын хэрэгжилт хангалтгүй байна. Байгууллагын удирдлагын баг тогтворгүй, бүрдэл дутуу ажиллаж байгаа нь тус байгууллагын удирдлага, зохион байгуулалт доголдоход хүргэж байна.

Байгууллагын захиргаа тухайлбал, төлөвлөлт үйл ажиллагаа эрхэлсэн захирал, дотоод хяналт шалгалт эрхэлсэн ажилтан эрүүл мэндийн тусламж үйлчилгээний чиглэлээр мэргэшээгүй хүнийг томилж, мэргэшээгүй хүнийг өөрт нь зориулж тохируулан томисон. Тодруулбал, дотоод аудитыг цагдаагийн байгууллагад 20 гаран жил ажиллаж байгаад тэтгэвэртээ гарсан хүнийг томилсон, тэр хүн нь эмч эмнэлэгийн ажилтнуудын ажиллах нөхцөл байдлыг хангахгүй, дарамт хүчирхийллийг байгууллага бий болгосон.

"Өргөө" амаржих газрын захирал Ж.Энхцэцэг Засгийн газрын эсрэг үйл ажиллагаа явуулж, олон хүнийг хохироолоо. Манай хуулийн газрын дарга н.Саранцацралт энэ нөхцөл байдалд дөрвөн сар, Эрүүл мэндийн ҮЭХ-ны дарга таван сар ажиллаж байна. Аргаа бараад МҮЭХ-ны Ерөнхийлөгчийн албан даалгавраар миний бие ахалсан комисс ажиллаж байна. Засгийн газар, салбарын сайдад асуулга тавиад байхад шийдэхгүй байна хэмээн мэдэгдсэн юм. Уг мэдэгдлийн дараа ЭМЯ-ны сайд С.Энхболд Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж буйгаа мэдэгдсэн юм. 

Халагдсан Ж.Энхцэцэг өөрийн цахим хуудсандаа “БИ ХЭНЭЭС Ч МӨНГӨ АВААГҮЙ, ХЭНИЙГ Ч ХОХИРООГООГҮЙ. Надад хүний аманд  "сайн" гэж хэлэгдэх,  “сайн” болж харагдах шаардлага байхгүй. Би энэ эмнэлэгт бугшсан архидалт, хувийн эмнэлэгтэй дарга нар, бэлэн мөнгө, хээл хахууль авдаг, эмнэлгийн бичиг баримтын хуурамчаар үйлддэг дарга нартай үргэлж тэмцэх болно. Би шударга үнэний төлөө, үйлчлүүлэгчдэд чанартай тусламж үйлчилгээг үзүүлдэг болгохын төлөө ажиллана! Надад “ХУДАЛ САЙН” нэр хэрэггүй ээ”  хэмээн бичжээ. 

Тэгвэл уг мэдээлэлтэй зэрэгцэн иргэд цахим орчинд сэтгэгдлээ илэрхийлж эхэлсэн. Ямартай ч Ж.Энхцэцэг эмч зүй ёсны шаардлага тавьсныхаа төлөө халагдав уу хэмээн сэтгэгдэл бичих иргэд олон байна. Учир нь Өргөө амаржих газрын ҮЭ-ээс дөнгөж сая мэдээлэл хийх үерээ манай эмнэлгийн 30 гаруй эмч эмнэлэгтэй. Цалин муу учраас ингэж хувийн эмнэлэг нээн ажилладаг гэв. Хувийн эмнэлэгтээ оройн цагаар ажиллаад ядарна. Өдөр нь улсын эмнэлэгт үндсэн ажлаа хийхдээ үйлчлүүлэгчдэд яаж чанартай үйлчилгээ үзүүлэх вэ гэсэн сэтгүүлчийн асуултад хариулахаас тэд татгалзав. Түүнчлэн өөр нэг игрун царим орчинд Өргөө амаржих газрын сувилагч нар эмнэлгийн эм, тариа хэрэгслийг бүртгэлд оруулахгүй нууж авч гарч зарах гэж байгаад даргадаа баригдсан тухай ноцтой мэдээллийг ч дэлгэв. Энэ мэтээр Өргөө амаржих газрын дарга Ж.Энхцэцэгийг үүрэгт ажлаас нь халсанаар эрүүл мэндийн салбарт олон жил бугшиж ирсэн асуудлууд ил болоод байна.  


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 4 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 4 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 4 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06