Дагуул хотын төсөл, хөтөлбөрүүдийг ЖАЙКА дэмжихээ илэрхийллээ


Улаанбаатар хотын ойр орчимд төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай хөрөнгө оруулалтыг татах, хамтын ажиллагааны шинэ боломжуудыг бий болгох зорилгоор Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын удирдлага ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын холбогдох албаны хүмүүстэй уулзлаа. Уулзалтад Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан, Захиргаа, төлөвлөлт, хуулийн хэлтсийн дарга Б.Цэнд-Аюуш болон ЖАЙКА-ийн Монгол дахь төлөөлөгчийн газрын Суурин төлөөлөгч Шида Коосүкэ, хөтөлбөрийн ажилтан Б.Заяа зэрэг албаны хүмүүс оролцов.

Уулзалтын эхэнд Нийслэлийн Дагуул хот, эдийн засгийн тусгай бүсийн хөгжлийн газрын дарга Б.Мэндсайхан Улаанбаатар хотод тулгамдаж буй олон асуудлыг шийдвэрлэхэд дагуул хотуудыг байгуулах нь ихээхэн чухал талаар дурдаж, дагуул хотуудыг байгуулахаар төлөвлөсөн байршил, одоогийн нөхцөл байдлын талаар хийсэн судалгааны ажлын үр дүнг танилцуулж, мэдээлэл хүргэлээ. Мөн ЖАЙКА-тай зураг төсөл, ТЭЗҮ боловсруулах, хөрөнгө оруулалт татах чиглэлд хамтарч ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлсэн юм.

ЖАЙКА-ийн Суурин төлөөлөгч Шида Коосүкэ “Та бүхний төлөвлөж буй дагуул хотын төсөл, хөтөлбөрүүд нь Улаанбаатар хотын өнөөгийн нөхцөл байдалд ач холбогдол өндөртэй, чухал төслүүд. ЖАЙКА-ийн зүгээс сүүлийн жилүүдэд Улаанбаатар хотын дэд бүтцийн асуудал, авто замын сүлжээг сайжруулах тал дээр анхаарал хандуулж, энэ талын судалгаа хийж буй” талаар онцолж, энэ ч утгаараа дагуул хотын төсөл, хөтөлбөрүүдэд хамтарч судалгаа хийх, хамтран ажиллах боломжтой хэмээсэн. Түүнчлэн ЖАЙКА нь дэлхийн томоохон хотуудын “Эдийн засгийн чөлөөт бүс, “Үйлдвэрлэл технологийн парк”-ийн цөөнгүй төсөл, хөтөлбөрүүдэд ажиллаж байсан туршлагатай бөгөөд төслийн концепцийг боловсронгуй болгож, хөрөнгө оруулалт татах боломжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх боломжтой талаар ярьсан юм.

Уулзалтын төгсгөлд талууд Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах, эдийн засгийн төрөлжилтийг бий болгоход чухал ач холбогдолтой дагуул хотын төсөл, хөтөлбөрүүд дээр цаашид урт хугацаанд хамтран ажиллахад санал нэгдэж, ЖАЙКА-ийн зүгээс боломжит бүхий л талаар дэмжлэг, туслалцаа үзүүлнэ гэдгээ илэрхийллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … 6 минутын өмнө
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … 10 минутын өмнө
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… 15 минутын өмнө
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… 21 минутын өмнө
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО 25 минутын өмнө
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 29 минутын өмнө
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… 35 минутын өмнө
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… 16 цагийн өмнө
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 17 цагийн өмнө
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… 17 цагийн өмнө
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… 18 цагийн өмнө
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ӨГӨХ "ХУУЛЬЧ АІ" АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛ… 18 цагийн өмнө
“ОЮУТАН ЦАГДАА“ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ 19 цагийн өмнө
ГАЗРЫН МАРГААНТАЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО 19 цагийн өмнө
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА 19 цагийн өмнө
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ Өчигдөр
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … Өчигдөр
“ТАЛЫН ТҮНШ-2026” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХЯТАДЫН ТАЛ РОБОТ ОРОЛЦУУЛ… Өчигдөр
ДАШТ-ИЙГ СУРВАЛЖИЛАХ МОНГОЛЫН СЭТГҮҮЛЧИД Өчигдөр
Н.УЧРАЛ: ХОЁР ТҮВШНИЙ УХААЛАГ ШИЛЖИЛТИЙГ ЭХЛҮҮЛЛЭЭ Өчигдөр