"Өргөө" амаржих газрын эмч, ажилтнууд төрсөн нярайн ихсийг зардаг байсан гэх мэдээллийг шалгаж байна


Өнгөрсөн өдрүүдэд "Өргөө" амаржих газрын ажилтнуудын ёсзүйн асуудалтай холбоотой ноцтой баримтууд дэлгэгдэж, олон нийтийн анхаарлыг ихээхэн татаж байгаа. Тус эмнэлгийн дарга Ж.Энхцэцэгийг халсанаар эхэлсэн уг асуудал тус эмнэлгийн ажилтнуудын дунд байдаг булхайтай асуудлууд нэг нэгээрээ илчлэгдсэнээр үргэлжилж байна. Эндээс хамгийн их анхаарал татсан асуудал болох төрсөн эмэгтэйчүүдийн ихсийг эмнэлгийн эмч, ажилтнууд зардаг гэх мэдээлэл гарсан. Тэгвэл цагдаагийн байгууллагаас өнөөдөр олон нийтэд мэдээлэл өгөх үеэрээ дараах зүйлийг хэллээ. 

Энэ тухай ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цахим орчинд ийм мэдээлэл гарсан. Цагдаагийн байгууллага нь олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллээр гарсан гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй зүйл дээр гомдол мэдээлэл бүртгээд, холбогдох шалгалтын ажиллагаа хийдэг. Энэ тал дээр гомдол мэдээллийг нь шалгах ажиллагаа хийгдэж байгаа гэх товч мэдээлэл байна. Гэхдээ хэрэг бүртгэлийн хэрэг нээсэн эсэх болон тогтоогдсон эсэх талаарх тодорхой мэдээлэл одоохондоо гараагүй.

Ямартай ч тухайн мэдээллийг зүгээр хараад өнгөрөөгүй бөгөөд мэдээллийг харсан даруйд шалгаж нягтлах ажиллагаа хийгдэж байна" гэв.


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 4 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 4 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 4 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06