Баянзүрх дүүрэгт олон улсын цэцэрлэгт хүрээлэн байгуулах ажил ирэх онд эхэлнэ


Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар өнгөрсөн долоо хоногт нийслэлийн ногоон байгууламж, бичил цэцэрлэгт хүрээлэнгүүдийн тохижилтын ажилтай танилцав. Энэ үеэрээ дүүргүүдийн Засаг дарга нарт нөөц боломжоо ашиглан бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулах, ногоон байгууламж нэмэгдүүлэхийг үүрэг болгов. 

Түүнчлэн цаашид хийгдэх нэгэнт төлөвлөгөөнд тусгагдсан ажлуудын талаар танилцуулав. Тэрбээр “Нийслэлийн дүүрэг бүрд нөөц бололцоогоо ашиглах, төсөв санхүү, бусад эх үүсвэрийг ашиглах зэргээр тохижилтын ажлууд үргэлжилж байна. Тухайлбал, олон улсын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байгаа уул уурхайн компаниуд нийгмийн хариуцлагын хүрээнд Улаанбаатар хотын ногоон байгууламж, тохижилтод хөрөнгө оруулж байна. Энэ ажил цаашдаа үргэлжилнэ. Баянзүрх дүүрэгт олон улсын цэцэрлэгт хүрээлэнг байгуулах ажил 2023 онд эхэлнэ. Тус цэцэрлэгт хүрээлэнг явган хүний болон дугуйн замтай иж бүрэн шийдэх учиртай. ТЭЗҮ нь явган хүний замын, дугуйн замтай хамт гарах ёстой. Харин Баянгол дүүрэгт гэр хорооллын дунд ногоон байгууламжийг тэлэх, хашаа хайсуудыг чөлөөлөх хэрэгтэй” хэмээсэн юм. 

Энэ үеэр дүүргүүдийн тохижилтын ажил болон төлөвлөлтийн талаар сонслоо. Тухайлбал, Баянзүрх дүүргээр зүүн тийш хотоос гардаг замд байршдаг олон ТҮЦ-ийн оронд олон улсын стандарт бүхий экстрем спортын талбайг дэд бүтэцтэй нь байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Баянгол дүүрэг улсын төсвөөр 10 байршилд, нийслэлийн төсвөөр 14 байршилд, дүүргийн төсвөөр 31 байршилд тохижилт хийж байгаа бөгөөд нийт гүйцэтгэл 80 хувьтай байна. Мөн Налайх дүүргийн цэцэрлэгт хүрээлэнгийн 70 га газарт тохижилт хийж байгаа бөгөөд Тэрэлж рүү явах замд хоёр га талбайг улсын төсвөөр тохижуулж эхэлсэн гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 4 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 4 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 4 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06