Лоббинд автаагүй бол хоёуланг нь хориглохыг уриал, Б.Болор захирал аа


Сүүлийн үед сургуулийн сурагчдын тамхидалт санаа зовоож, толгой гашилгасан асуудал болж байгаа нь үнэн. Эл асуудлаар сургуулийн удирдлагууд анхаарч эхэлжээ.

Тухайлбал, Монгол-Оросын хамтарсан гуравдугаар сургуулийн захирал Б.Болор улсын хэмжээний нийт сургуулийн удирдлагуудад хандаж уриалга гаргасан нь анхаарал татаж байна.

Тэрбээр "Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй бүх сургуулийн удирдлагууд нийлээд ирээдүй болсон хүүхдүүдийн эрүүл мэнд, амь насанд ноцтой аюул учруулж байгаа электрон тамхийг хориглох талаар санал Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлье" хэмээсэн байгаа юм.

Түүний энэхүү уриалгын санаа нь үнэхээр зөв. Гэхдээ агуулга нь учир дутагдалтай.

Тодруулбал, зөвхөн электрон тамхийг хориглоод утаат тамхийг тааваар нь орхиод татахыг зөвшөөр гэсэнтэй агуулга нэг ойлгогдож байна. Хориглох уриалга гаргаж байгаа бол аль алиныг нь багтаах хэрэгтэй. Түүнийг лоббинд автаад аль нэгнийх нь эрх ашгийг хөндсөн уриалга гаргаж байна гэх шүүмжлэл ч хөвөрч амжив. Нээрээ л лоббинд автаагүй бол адилхан хорны аль нэгийг нь орхигдуулахгүй хоёуланг нь хориглохыг уриалъя.

Утаат тамхийг сургуулийн бүс орчмоос 500 метр зай дотор зарахыг хориглодог. Гэхдээ энэ хуулийн хэрэгжилт, хяналт алдагдаад удаж байгаа нь үнэн. 500 метрээс гадуур худалдан борлууллаа ч сурагчдын ширхэглэн авдаг нь буюу хамгийн их хэрэглэдэг нь утаат тамхи баймаар. Гэтэл хамгийн хортой, хамгийн хямдыг нь хориглохгүй орхих нь ирээдүй болсон хүүхэд залуусын эрүүл мэнд, амь насанд илүү хор хөнөөлтэй.

У.УЯН


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06