Малын экспортод шүүмж хэрэггүй!


Малыг экспортод гаргах нь зөв, буруу гэхчлэн өнөөдрийн цахим орчинд нэлээн асуудал хөндөгдөж байна. Гэвч бодит байдал дээрээ бид ингэхээс өөр гарцгүй.

Малчдын хувьд “ченжийн сүлжээ”-нд ороогдчихсон. Өөрөөр малаа борлуулах гарц байхгүй. Дэлхийн зах зээл гэдэг алс хол учраас олон жилийн турш цөөхөн хэдэн компани болон ченжүүдийн хэлсэн үнээр малаа борлуулж ирсэн. Түүнээс болж орлого нь зохих хэмжээндээ хүрдэггүй. Төрөөс залуу болон орлого багатай малчин өрхүүдэд тусламж үзүүлж, малжуулах хэрэгтэй юу үгүй юу гэсэн асуудалтай тулчихаад байгаа энэ үед малаа экспортлох буруу гээд сууж байгаа нь хэр зохимжтой вэ.

Мал аж ахуйн нэг онцлог нь нөхөгддөг баялаг. Харин уул уурхай шавхагддаг гээд ялгаатай. Тэгэхээр үүнийг зөв зохицуулж чадвал энэ баялаг  улам илүү өснө. Харин олон улсын стандартыг дагах үүрэг нь компаниуд болон Монгол Улсад ногдож байна.

Өмнө нь ЗХУ-руу маш их хэмжээгээр махыг амьдаар нь гаргаж байсан түүхтэй. Энэ нь монголын мал сүргийн бүтцэд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй.  Харин энэ удаад үржлийн бус бог малаа дэлхийн зах зээлийн ханшаар өндөр үнээр борлуулбал тэр нь улсын эдийн засагт тун хэрэгтэй байгаа хэмээн эдийн засагчид онцолдог.

Өнөөдөр Монгол Улсын хүн амын 40 хувь нь мал аж ахуй эрхэлж байна. Тэгэхээр малыг амьдаар нь худалдсанаар энэ тооны малчин өрхийн амьжиргаа дээшилж, монгол малын үнэ ханш тодорхой хэмжээгээр өснө. Худалдагдсан малын тоогоор бэлчээр чөлөөлөгдөж, хүч хөдөлмөр хэмнэнэ гэхчлэн эдийн засгийн эргэлт, айл өрхийн амьжиргаа талаас нь бодоод үзэхэд илүүдэхгүй л байх. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06