ШӨХТГ-аас сүүний үйлдвэрүүд хэрэглэгчдийг төөрөгдүүлж байна гэж мэдэгдэв


ШӨХТГ-аас сүүний үйлдвэрүүдийн зах зээлд нийлүүлж буй шингэн сүүний хаяг шошгонд хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалтаар “АПУ дейри” ХХК-ийн Цэвэр сүү, “Сүү” ХК-ийн Шинэ сүү гэх савлагаатай шингэн сүүний оноосон нэр нь орц найрлагын агуулгад тохироогүй, нэрнээсээ зөрүүтэй, “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-ийн үйлдвэрлэж буй зарим сүүний хаяг шошгонд “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” тэмдэглэгээг зэрэг тусгаж хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн зөрчил илэрчээ.

Энэхүү зөрчлийг арилгуулахаар “Сүү” ХК, “АПУ дейри” ХХК, “Монфрэш” ХХК-д улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг хүргүүлсэн байна.

 Харин “Сүү” ХК тус албан шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Анхан болон давж заалдах шатны шүүх “Сүү” ХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон бол хяналтын шатны шүүх хэлэлцүүлэхээс татгалзсан шийдвэрийг гаргасан байна.

 Тиймээс гурван шатны шүүхийн шийдвэрийг үндэслэн ШӨХТГ-аас 

 1. “Шинэ сүү”, Цэвэр сүү гэх савлагаатай сүүний оноосон нэрний агуулгад тохируулан үнээний шингэн сүүг савлах, нэрнээсээ зөрүүтэйгээр хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн хатаамал сүү савлахыг таслан зогсоох

2. Урьдчилсан татан авалт хийсэн сав баглаа боодолд нэмэлт шошго хийж хуулийн хэрэгжилтийг хангах, цаашид хэрэглэгчдийг төөрөгдүүлж буй сүүний хаяг шошго дээрх “А. Үнээний сүү, В. Үнээний хатаамал сүү” гэх тэмдэглэгээг хасах

3. Үнээний сүү эсвэл үнээний хатаамал сүү аль нь болохыг хэрэглэгчдийн нүдэнд шууд уншигдаж харагдахаар, ойлгомжтой байдлаар тодорхой тусгахыг шаардлаа.

Улсын ерөнхий байцаагчийн албан шаардлагыг биелүүлээгүй тохиолдолд Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай, Зөрчлийн тухай хуульд заасан холбогдох хариуцлага хүлээлгэхийг “АПУ дейри” ХХК, “Сүү” ХК, “Монфрэш” ХХК-д албан бичгээр мэдэгдсэн байна. 



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06