Улаанбаатар инновацын төв дахин үйл ажиллагаагаа явуулж эхэллээ


Улаанбаатар хотод инновацын эко системийг бүрдүүлэх, шинэ санаа, инновацад суурилсан гарааны бизнесүүдийг хөгжүүлэх, залуусыг таатай ажлын орчноор дэмжих зорилгоор “Hub innovation center” буюу Улаанбаатар инновацын төвийг 2018 онд байгуулж байсан. Гэвч коронавирусийн улмаас тус төв сүүлийн хоёр жил үйл ажиллагаа явуулаагүй юм. Тэгвэл өдгөө дахин үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхэллээ. Нээлтийн арга хэмжээг аравдугаар сарын 24-28-нд “Innovation community week” нэртэйгээр таван сонирхолтой сэдвээр Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газар, Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг /GIZ Mongolia/, Unread болон ЦойлогсоZ хамтран зохион байгуулж байгаа юм.

Нээлтийн арга хэмжээ өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар оролцсон. Тэрбээр “Улаанбаатар бол залуусын хот. Тиймээс гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд, залуучуудаа дэмжих инновацын төв эргэн үүд хаалгаа нээж байгаад баяртай байна. Залуучуудын  аливаа санаачилгыг энэ төв дэмжиж ажиллана. Залуучууд Улаанбаатар хот гэлтгүй бүс нутгийн хэмжээнд гарч, бусад зах зээл рүү орж, өргөн хүрээнд харж байна. Хотын зүгээс гарааны бизнес эрхэлж байгаа компаниуд болон залуучуудаа дэмжиж ажиллана” хэмээлээ. Мөн Хотын дарга инновацыг хэрхэн дэмжиж ажиллаж байгаа талаараа залуустай ярилцсан юм.

2018 онд Улаанбаатар дэлхийн хотуудын индексээр 500 хотоос 480 дугаарт орж байсан бол Улаанбаатар инновацын төв байгуулагдсан цагаас хойших гурван жилийн хугацаанд 500 хотоос 378 дугаар байранд орж, 102 байраар урагшилсан байна.

Нийслэлийн Бизнес инновац хөгжлийн газрын дарга Б.Бат-Өлзий Улаанбаатар инновацын төвөөс 46 гарааны компани амжилттай гарч, 400 гаруй ажлын байр бий болгож, 73.4 тэрбум төгрөгийн зах зээлийн үнэлгээнд хүрсэн гэдгийг онцоллоо. Мөн саяхан болсон Астана Хаб-аас хэрэгжүүлж буй “Google for StartUp” хөтөлбөрт амжилттай оролцсон “Фибо Клауд” ХХК Төв Азид мэдээллийн технологийн үйлчилгээгээ экспортолж, Казахстан Улсын харилцаа холбооны номер нэг компани болох “Транстелеком”-той жилийн 1.5 сая ам.долларын санхүүжилттэй таван жилийн гэрээ байгуулжээ.

“Тэнгэр” телевизийн гүйцэтгэх захирал А.Ундрал “Улаанбаатар инновацын төвийн санаа цаасан дээр байх үеэс бид хамтран ажилласан. “Unread media” компани инновацын төвийн суурийг тавихаас эхлээд менежментийг нь хариуцаж, үйл ажиллагаа зохион байгуулах, хөгжүүлэх явцад нь хувь нэмрээ оруулсаар ирсэн. Манай байгууллагын өсөлтийн хамгийн чухал үе энд өнгөрсөн гэж хэлж болно. Нээлтийн арга хэмжээнүүдийн гол утга учир нь мэргэжлийн болон сонирхлын хүрээллүүд нэг дор цугларч, шинэ гишүүнээ олж авах, дараа дараагийн хамтын ажиллагааны санаагаа олох юм” хэмээлээ.

Таван өдрийн арга хэмжээнд дэлхийн хэмжээнд үйл ажиллагаагаа таниулсан, инновац, технологи болон бусад шийдлийг нэвтрүүлж буй гарааны компаниуд, салбар бүрийн төлөөлөл болсон залуус оролцоно. Мөн сонирхолтой илтгэл, хэлэлцүүлэг, гарааны компаниудын инновацлаг бүтээгдэхүүний үзэсгэлэнг танилцуулахаас гадна "Cmart city with blockchain" буюу блокчейнээр хотын тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх, иргэдийн амьдралд энтрепрёнер ур чадвар, шийдлээр эергээр нөлөөлөх, ухаалаг дэд бүтцийг бий болгох зорилгоор Хакатон тэмцээн зохион байгуулна.

“Innovation community week” арга хэмжээнд оролцоод дундын оффист долоо хоног суух эрх үнэгүй авахаас гадна IT, технологи, блокчейн, шинжлэх ухаан, хувь хүний хөгжлийн чиглэлээр амжилттай яваа эрхмүүд, залуучуудтай мэдлэг, туршлагаа хуваалцаж, танилцах боломжтой юм.

Арга хэмжээний холбоос: https://fb.me/e/2nDMhk0ix



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06