Инстраграм, фэйсбүүкдээ хоёр сая орчим дагагчтай америкийн тэрбумтан Брайн Жонсон: Би бол "Элэгний хаан"


Дэлхийн шоу ертөнцөд Liver King нэрээр алдаршсан инфлюссер Брайн Жонсон өнөөдөр Монголд иржээ. Тэрбээр Монголд хүмүүнлэгийн сан байгуулах, хүүхдийн цэцэрлэгт туслах, олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулахаас гадна "дэлхийг аргадах..." хүсэл зорилгоор бусад орны иргэдэд өөрийнхөө амьдралын өвөрмөц хэв маягаар үлгэрлэж явна.

-Сайн байна уу. Эх оронд минь тавтай морил. Та өөрийгөө танилцуулахгүй юу?

-Миний нэрийг Ливэр кинг гэдэг. Монголд ирээд маш их баяртай байна. Миний аяллын зорилго бол уугуул ахуй амьдралыг сэргээх юм.  Өнөөдрийн дэлхий бидэнд гомдсон байна. Энэ дэлхийн гомдлыг тайлах, цочроох үүднээс цэвэр уугуул, онгон дагшин, ер бусын амьдралын хэв маягийг сэргээх зорилготой дэлхийг тойрон аяладаг.

-Энэ удаагийн аяллын баг нь хэчнээн хүний бүрэлдэхүүнтэй байгаа вэ?

-Гэр бүлээрээ явж байгаа. Ерөнхийдөө энхэр болон хөвгүүдийнхээ хамт аяладаг. Энэ удаад бид наймуулаа явж байгаа. Бидний аяллууд  хөвгүүдэд минь амьдрахуйн гайхамшигтай арга ухаан сургадаг гэж боддог.

-Та их сонирхолтой амьдралын хэв маягтай. Энэ талаараа?

-Нүцгэн байдаг маань миний амьдралын хэв маяг. Би даардаггүй. Харин ч бие бялдарыг чийрэгжүүлж, байгалийн нэгэн бодгаль гэдгийг ойлгуулдаг. Энэ нь нэг ёсондоо байгаль бид хоёрын холбоо юм. Мөн зүрхнийхээ гүнээс хүчийг мэдрүүлдэг. Би ямар нэг спортын тамирчин биш. Цэвэр агаар, онгон зэрлэг байгаль миний фитнес болдог.

-Та Монголд ямар маршрутаар аялах зорилготой байгаа вэ?

-Одоогоор төлөвлөсөн юм алга. Өнөөдөр найзууд минь хүлээн авч, үндэсний зоогоороо дайлж, язгуур урлагийн тоглолт үзүүлбрээр нүд, сэтгэлийг минь баясган, диваажингийн таашаалыг мэдрүүллээ. Энэ дашрамд, Чингэсийн хүрээ жуулчны баазад хүлээн авч, нүүдэлчин уугуул ахуйгаа танилцуулж, найрсаг угтаж байгаа найз Д.Кёкүшюзан Батбаяр болон түүний  нөхдөд маш их талархаж байна. 

-Монголоор аялахаас гадна хүмүүнлэгийн үйл ажиллагаа хийх сонирхолтой гэсэн. Энэ тухайгаа мэдээлэл өгөхгүй юу?

-Тиймээ. Би Монголд хүмүүнлэгийн сан байгуулах, хүүхдийн сургууль цэцэрлэгт туслах, олон нийтэд тустай үйл ажиллагаа явуулах сонирхолтой байгаа.

-Эх орноор минь тавтай сайхан аялаарай. Ярилцлага өгсөн танд баярлалаа.

-Танд ч маш их баярлалаа. Би бол Элэгний хаан.  Хэрвээ чи элэг иддэггүй бол элэг идэж эхлэх хэрэгтэй. Энэ чиний амьдралыг өөрчлөх болно гэсэн амьдралынхаа философиор  яриагаа өндөрлөе.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06