Б.Энхжаргалан: Бид найзуудаараа хөзөр тоглосон, зориуд хэрэгт унагах гэж байна


BRB-ийн гүйцэтгэх захирал Б.Энхжаргалан, гавьяат тамирчин Б.Наранбаатар нарын залуус мөрийтэй тоглож, хар тамхи хэрэглэсэн гэх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагдаад буй. Тухайн хэрэгт холбогдоод буй залуус өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр тэд зохион байгуулалттайгаар хэрэгт унагах гэж байна гэж мэдэгдэв. 

Б.Энхжаргалан: Өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригийн оройны 09.40 цагийн орчимд Оргил рашаан сувиллын эсрэг талд байрлах байранд найзындаа очсон. Тэнд бид ажил хэргийн уулзалт хийж, хоол идчихээд, 13 тоглосон. Хоёр цаг орчим хөзөр тоглож, 11.50 цагийн үе дуусгаж, айлаас гарсан. Тэгэхэд эрүүгийн мөрдөгч нар хаалган дээр ирчихсэн, зөрөөд орсон. Тухайн газар нь айлын гэр, зохион байгуулалттай тоглоомын газар биш. Мөрдөгч нар айлын гэрт дайрч орж ирсэн. Тэгээд гэрт байсан долоон залууг хана руу харуулж зогсоогоод, эд зүйлс, гар утсыг нь хурааж авсан. Биднийг 3-4 цаг зогсоож, гэрт нэгжлэг хийж, гал тогооны өрөөний ширээн дээр сэжигтэй гэх бүх эд зүйлсийг цуглуулж тавьсан. Тэр айлаас даалуу, хөзөр, четон, эмийн сан гарч ирсэн. Биднээс “зохион байгуулалттай мөрийтэй тоглосон уу, үнэнээ хэл” гэж тулган шаардсан.  

Хэвлэлүүдээр гараад байгаа зургийг эрүүгийн мөрдөгч нар гар утсаараа авсан. Айлын ширээн дээр тавьсан зүйлсийг мөрдөгчид айлд нэгжлэг хийхдээ гаргаж ширээн дээр тавьсан. Тэнд найман сая төгрөг байсан гэж байгаа нь долоон залуугаас гарсан нийлбэр мөнгөн дүн юм. Мөрдөгчдийг орж ирэхэд тэр бүхэн ширээн дээр байсан юм биш. Биднийг зориуд мөрийтэй тоглосон, хар тамхи хэрэглэсэн гэх хэрэгт унагах гэж үзэж байна. 

Гэтэл тэр үйл явдлаас хойш дөрөв хоногийн дараа нэг гарчиг, зураг, агуулгатай мэдээ зохион байгуулалттайгаар цацсан. Мэдээний төгсгөлд хэргийг шалгаж байна гэсэн байсан. Гэм буруутай нь шүүхээр тогтоогдоогүй байхад хэвлэлээр урьдчилж ялладаг байдалтай санал нийлэхгүй байна. Энэ мэдээллийг эрүүгийн мөрдөгч нарын хэн нь задлав? Эсвэл прокурор задлав уу? Эсвэл дээрээсээ тушаалтайгаар ажиллаж байна уу гэлээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06