Ч.Уранхолбоо: Үл таних эрэгтэй хүн гар буу тулган, их хэмжээний мөнгө нэхсэн нь үнэн


Дуучин Ану буюу Ч.Уранхолбоод өчигдөр 23:00 цагийн орчимд буу тулгаж, дээрэмдэхийг завдсан гэх мэдээлэл гараад байна. Уг асуудалд дуучин Ч.Уранхолбоо өөрийн албан ёсны цахим хуудсаар дамжуулан тайлбар өгчээ.

Тэрбээр "Өчигдөр буюу 2022 оны аравдугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Түшиг” төв дээр бүтэн өдрийн зураг авалттай байж таарсан. Зураг авалт дуусаад гарч иртэл үл таних эрэгтэй хүн гар буу тулган машинд орж ирж, их хэмжээний мөнгө нэхсэн үйл явдал болсон. Буугаа жинхэнэ буу гэдгийг харуулсан бичлэг хүртэл хийсэн байснаа утсан дээрээсээ үзүүлж байв. Өвчтэй зовлонтой, хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдэд тусалдаг, тусалж байгаа талаар маань хүртэл нэг нэгэнгүй судалсан байгааг ярианаас нь олж сонссон.

Маш олон зүйл бичмээр байгаа ч Та бүхнийгээ түгшүүртэй байдалд оруулмааргүй байгаа тул ингээд зогсооё. Мөрөөрөө хөдөлмөрлөж, хэн нэгнийг гомдоолгүй, ажил амьдралаа зэрэгцүүлэн авч явж байгаа нялх биетэй байхдаа ийм зүйлтэй нүүр тулах үнэндээ амаргүй байлаа.

Бид цагдаагийн байгууллагад хандаж, шаардлагатай бүхий л арга хэмжээг авч чадсан. Хэрэг илэрч шийдэгдэхээс өмнө илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй байхыг хуулийн байгууллагаас ч чиглэл болгосон. Муу бүхэн үүгээр дуусаг.

Цаашид та бүхэн маань хаа явсан газартаа сонор сэрэмжтэй байж, машинаа байрлуулахдаа хүртэл камертай газар тавьж байхыг сануулмаар байна. Охид, бүсгүйчүүд маань сошиалд оруулж байгаа стори, пост дээрээ байршлаа оруулахгүй байх тал дээр анхаарч байгаарай. Энэ бүхнээс маш том сургамжийг олж авлаа.

Хорхойд ч хоргүй амьдарч байгаа надад хэн хор хүргэх вэ дээ гэж хэзээ ч бодож болдоггүйн тод жишээг өөр дээрээ мэдэрлээ.

Илүү сонор сэрэмж хийгээд илүү аюулгүй байдал дээрээ анхаарч байгаарай гэдгийг нийт гэр бүлүүддээ охид, бүсгүйчүүддээ дахин анхааруулмаар байна. Санаа тавьж холбогдсон мянга мянган хүмүүстээ баярлалаа" гэжээ.


0
angry
0
care
1
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06