Прокурор хүн гэмт хэрэгт шалгагдаж бй этгээдтэй гадаадаар зугаалж, үгсэн хуйвалдсан хэрэг ил болов


ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар өнөөдөр гадаадын хөрөнгө оруулалттай ААН-ийн хохирсон талаарх хэргүүдийг  олон нийтэд мэдээлсэн юм. Энэ үеэр тухайн компаниудын эрх ашгийг зөрчсөн манай улсын иргэд, хэргийн явц зэргийн талаар ноцтой хэд хэдэн баримтыг дэлгэлээ. Улмаар ажлын хэсгээс гадаадын хөрөнгө оруулагчидтай холбоотой хаагдсан болон хэрэгсэхгүй болсон хэргүүдийг сэргээлгэхээр прокурорын байгууллагад хандаж байгаа аж. Харин үүний дараа дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг зөрчиж, дээрэмдсэн хэргүүдийн талаар мэдээллийг ил болгоно хэмээн салбарын сайд онцлов. 

Гадны хөрөнгө оруулагчдыг хохироосон ноцтой хэрэг ил гарч байгаа энэ үед Ховд аймгийн Алтай сумын нутагт  гянт болд олборлох  хууль бус ажиллагаа ил болоод байна.Энэхүү хууль бус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг 2019 оноос хойш хууль хяналтын байгууллагаар шалгуулж байгаа ч тодорхой шийдэлд хүрэхгүй өдийг хүрчээ. Учир нь буруутай этгээдийн ял завших  нөхцлийг прокурор, цагдаагийн байгууллагын нэр бүхий байгууллагын ажилтнууд хангасаар өдий хүргэсэн байна.  Гадаадын хөрөнгө оруулагч болон тухайн компанийг үүсгэн байгуулагч нарыг залилсан этгээдийн өмгөөлөгч Б.Мянган нь / өмнө нь  Ховд аймгийн ерөнхий прокурораар ажиллаж байсан/  өөрийн найз  УЕПГ-т хэлтсийн дарга ажилтай Э гэгчтэй  үгсэн хуйвалдаж,  БГД-ийн ерөнхий  прокурор Г-ээр дамжуулан хяналтын прокурор Б-ээр хэргийг хянуулахдаа удаа дараа хэргийг хэрэгсэхгүй болгож, дээд шатны байгууллагаас хэргийг шалгахыг үүрэг болгоход шалгах нэрийдлээр санаатайгаар 3 жил гаруй дарсан байдаг.  Залилагч Б.Мөнхтөр нь эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өөрийн өмгөөлөгч Б.Мянган болон прокурор Э нартай БНСУ, БНХАУ-д удаа хамт аялж, зугаалж  байсан байна. Энэ тухай баримт, мэдээллийг эргэн мэдээлнэ.


0
angry
1
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06