Ирэх оноос зөвхөн самнасан ноолуур экспортолно


Манай улс түүхий эдийн бааз биш харин дотооддоо бүтээж чадах бүхнээ үйлдвэрлэхэд гол хөшүүрэг болохуйц чухал шийдвэрийг Засгийн газрын ээлжит хуралдаанаар гаргасан.  Ирэх оноос угаасан бус харин самнасан ноолуур экспортолж эхэлснээр одоо байгаа 2200 ажлын байрыг хадгалж, 4400 ажлын байр шинээр нэмэгдэх улмаар тус салбарын борлуулалтын орлогыг 600-700 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

  • Манай улсын экспортолж байгаа ноолуурын 80 хувийг зөвхөн угаасан ноолуур эзэлдэг;
  • Ноолуурыг угаах явцад ашигласан маш их хэмжээний бохир усыг байгаль орчинд гаргадаг;
  • Дэлхийн худалдааны байгууллагад манай улс элсэхдээ ноолуурын экспортын татварыг тэглэх үүрэг хүлээсэн нь дотооддоо нэмүү өртөг шингээх, өндөр ашиг шим хүртэх стратегийн бүтээгдэхүүнээсээ олох боломжит орлогоо алдсаар байна.

Иймд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас үйлдвэрүүдийн хүчин чадлыг бүрэн ашиглах, дотооддоо нэмүү өртөг шингээх, ажлын байрыг нэмэгдүүлэх зорилгоор “Ямааны ноолуурын боловсруулалт, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын төслийг холбогдох дүрэм, журамд нийцүүлэн боловсруулж, батлууллаа.

Тус техникийн зохицуулалтад “Экспорт, импортын зориулалтаар улсын хилээр нэвтрүүлэх ямааны ноолуур нь хялгас болон завсрын үсний агууламж 0.3 хувиас ихгүй байна” гэж тусгасан нь зөвхөн самнасан ноолуурыг хилээр нэвтрүүлэх гол зохицуулалт болж байна. Тухайлбал, 3880 тонн самнасан ноолуур экспортолж, 2.5 сая ширхэг бэлэн бүтээгдэхүүн (600-700 тэрбум төгрөгийн нэмүү өртөг шингэсэн) борлуулж, нийтдээ 1.8 их наяд төгрөгийн борлуулалт хийх нөхцөлийг бий болгож байна.  Цаашид ноолуурын үйлдвэрлэлийн шат дамжлагыг ахиулж, ээрсэн утас буюу бэлэн бүтээгдэхүүн үйлдвэрлэхийн төлөө ажиллах шаардлагатайг салбарынхан онцоллоо.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06