Дэлхийн одод тоглолтоо цуцалж,Тоонот тоглолтоо хийв


БНСУ-д сүнсний баяр тэмдэглэх үеэр болсон эмгэнэлт үйл явдалтай холбоотойгоор 11 дүгээр сарын 5 хүртэл тус улсад орон даяар гашуудал зарласан билээ. Гашуудал зарласантай холбогдуулан К-рор уран бүтээлчид тоглолтоо, алдартай брэндүүд баярт зориулсан үйл ажиллагаануудаа цуцалсан. Тодруулбал, BTS хамтлагийн гишүүн Жиний “The Astronaut” дуунд зориулсан бүх тоглолт, арга хэмжээгээ тус хамтлаг хойшлуулсан бол Girls’ Generation, EXO, Super Junior, NCT болон Aespa гэсэн алдартай хамтлагууд оролцох Halloween баярт зориулсан арга хэмжээг цуцалжээ. Мөн Италийн Gucci бренд 11 дүгээр сарын 1-ний өдөр Сөүл хотноо товлосон үзүүлбэрээ цуцалсан бол Бусан дахь Busan OneAsia хөгжмийн наадам ч мөн цуцлагджээ.

Тэгвэл энэхүү гашуудлын үеэр Монгол улсын Тоонот рекордсынхон товлосон ёсоороо 10 сарын 30 ны үдэш Сөүл хотод тоглолтоо толилуулсан байна.

Тус улсад суугаа Монгол улсын ЭСЯ-наас тэдэнд зориулж мэдэгдэл гаргасан ч амжилт олсонгүй.  Уг мэдэгдэлд "2022 оны аравдугаар сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө Сөүл хотын Юнсан дүүргийн Итэвон хороонд хэт олон хүн цугларснаас үүдэлтэй ослоос шалтгаалан олон хүний эрдэнэт амь эрсэдсэн эмгэнэлт явдал боллоо. Суугаа орны төр засаг, ард иргэд, дэлхийн улс орнууд болсон хэрэг явдалд эмгэнэн гашуудаж, сэтгэл зүрхээрээ хамт байгаагаа илэрхийлж байна. Энэхүү хүнд цаг үед бид солонгос анд нөхөдтэйгөө хамт бөгөөд Монгол Улсын иргэд та бүхэн оршин суугаа орныхоо гашуудалт цаг үеийг хүндэтгэн, аливаа төрлийн баяр ёслол, тоглолт, спорт наадам зохион байгуулахгүй, оролцохгүй байхыг уриалж байна" гэсэн байв.

Олон нийтийн зүгээс тухайн улсын гашуудлыг үл тоон тоглолтоо хийсэн “Тоонот”-ынхонд дургүйцсэн сэтгэгдлээ цахим орчинд илэрхийлж байлаа. Харин “Тоонот”-ынхон бид тоглолтоо цуцлах талаар ярилцсан ч Солонгосын талаас биднийг тоглолтоо цуцал гэж албан ёсоор мэдэгдээгүй тул сүүлийн хуваарьт тоглолтоо хийсэн. Биднийг тоглолтоо хийсэнд Монголчууд л бухимдаж байна гэж мэдэгдэв.

 


0
angry
0
care
0
haha
1
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 4 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 5 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 5 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 5 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 5 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 5 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 5 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06