Газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай 915 барилга байна


Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурлаар Барилга байгууламжийн бат бэх, найдваржилтын төлөв байдалд мэргэжлийн дүгнэлт гарган паспортжуулах эрх бүхий хуулийн этгээдийг мэргэжил, арга зүй, удирдлагаар хангах, техникийн асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргах, мэргэжлийн байгууллагуудын үйл ажиллагааг уялдуулан зохицуулах үүрэг бүхий орон тооны бус паспортжуулалтын зөвлөлийн үйл ажиллагааны тухай хэлэлцэв. Ашиглалтад орж байгаа барилгыг паспортжуулах, чанарын дүгнэлт гаргах ажил 2011 оноос эхэлжээ.

Нийслэлийн Хот байгуулалтын нэгдсэн мэдээллийн санд 2022 оны нэгдүгээр сарын байдлаар 18,625 барилга, байгууламж бүртгэгдсэн. Эдгээрээс Газар хөдлөлтийн бүс нутагт барилга төлөвлөх барилгын норм ба дүрэм шинэчлэгдэхээс өмнө буюу 2002 он хүртэл баригдсан нийтийн зориулалттай орон сууцны 1320, төрийн өмчийн сургууль, цэцэрлэг, эмнэлгийн 524, нийт 1844 барилга байгаа юм.

Нийслэл орчмын газар хөдлөлт 2018 онд 829, 2019 онд 1010, 2020 онд 1357, 2021 онд 1123 бүртгэгдсэн бол он гарснаас хойш есдүгээр сарын байдлаар 813 удаа газар хөдөлжээ. Үүнээс 3.5-аас дээш магнитудын хүчтэй газар хөдлөлт 2021 онд гурав, энэ онд дөрвөн удаа бүртгэгдсэн байна.

2002 оноос өмнө барьсан, паспортжуулах шаардлагатай 1844 барилгаас 2011-2022 онд нийтийн зориулалттай орон сууцны 640, олон нийтийн 258, нийт 898 барилгад буюу 48 хувьд нь судалгаа хийн, дүгнэлт гаргаж паспортжуулжээ. Эдгээрээс газар хөдлөлтөд тэсвэртэй 203, хүчитгэл, бэхэлгээ хийх 188, барилгын үндсэн хийц, бүтээц ослын байдалтай, норм, нормативын баримт бичгийн шаардлага хангахгүй, болзошгүй газар хөдлөлтөд тэсвэргүй 507 барилга байна. Энэ онд хэмжилт судалгаа хийж байгаа 31 барилга байгаа юм. Цаашид 2002 оноос өмнө барьсан нийтийн зориулалттай орон сууц, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг олон нийтийн 915 барилгад газар хөдлөлтийн үнэлгээ хийх, паспортжуулах шаардлагатай байгаа тул дээрх асуудлыг шийдвэрлэх хөрөнгө мөнгийг тусгаж өгөхийг зөвлөлийн гишүүдээс Нийслэлийн ерөнхий архитектор Н.Нацагдорж хүслээ.

Мөн ашиглалтын шаардлага хангахгүй нийтийн зориулалттай орон сууцны барилгыг буулган, шинээр барих ажлын явц, холбогдох тооцоо судалгаа, мэдээллийг танилцууллаа. 1970 оноос өмнө барьсан, газар хөдлөлтөд тэсвэргүй нь тогтоогдсон нийтийн орон сууцны зориулалттай 344 барилгын ашиглалтыг хориглосон. Гэвч эдийн засаг, нийгмийн хүчин зүйлээс шалтгаалан өнөөдрийг хүртэл тус барилгуудад иргэд оршин суусаар байна.

Нийслэлийн Засаг даргын 18 удаагийн захирамжаар 178 барилгыг буулган, дахин төлөвлөж, барилгажуулах тухай шийдвэр гарсан. Одоогоор 109 барилгад төсөл хэрэгжүүлэгч шалгарч, 2015-2022 оны хооронд 1298 өрхийн 61 барилгыг буулгаж, 3131 өрхийн үйлчилгээ, орон сууцны 25 барилгыг барьж, ашиглалтад оруулжээ. Ашиглалтад ороход бэлэн болсон зургаа, гэрээний шатанд 20 барилга, барилгын ажил үргэлжилж байгаа 38 барилга байна. Мөн төсөл сонгон шалгаруулалт зарладаг ч аж ахуйн нэгжүүд орж ирдэггүй тул тодорхой хөнгөлөлт, дэмжлэг хэрэгтэй байгааг зөвлөлийн гишүүд онцолж байлаа. Зөвлөлийн хурлаас тэмдэглэл гарч, дээрх асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхийг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.



0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЛИЙШЮР ТРИПС ТУРИЗМ ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагаа… 8 цагийн өмнө
“Хүнсний хувьсгал”-ын дүнд 53 үйлдвэр ашиглалтад орж, 1,000 гаруй нэр … 2025/12/12
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ БАТАЛЛАА 2025/12/05
Монгол улс, ОХУ-тай ирэх таван жил хамтран хэрэгжүүлэх төслүүдээ тохир… 2025/12/03
БАЙГАЛЬ ОРЧИН, НОГООН ХӨГЖЛИЙН БОДЛОГЫГ ДЭМЖСЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЗАЙЛШ… 2025/12/02
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙГ НИЙТ 4.2 ИХ НАЯД ТӨГРӨГӨӨР ТӨЛӨВЛӨЖЭЭ 2025/12/01
НИЙСЛЭЛИЙН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ СУУРГУУЛЬ, ЦЭЦЭРЛЭГТ ГАЛ УНТРААХ АНХАН ШАТ… 2025/11/28
“UB DEBATE 2025” ХӨТӨЛБӨР МЭТГЭЛЦЭЭНИЙ УР ЧАДВАРААР ДАМЖУУЛАН СУРАГЧДА… 2025/11/24
НИЙСЛЭЛИЙН 2026 ОНЫ ТӨСВИЙН ТӨСЛИЙГ НИТХ-ЫН ДАРГА А.БАЯРТ ӨРГӨН БАРИЛА… 2025/11/21
"UB Debate 2025" эхэллээ 2025/11/19
А.БАЯР: ӨНӨӨДРИЙН ОЮУТНУУД ИРЭЭДҮЙД ЭХ ОРНОО УДИРДАХ ХҮМҮҮС. ТИЙМЭЭС З… 2025/11/14
ЗАСАГЛАЛ, ЭРХ ЗҮЙН ХОРООНООС АЛБА ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ ЧИГЛЭЛЭЭР ХЭЛЭ… 2025/11/10
БҮСЧИЛСЭН ХӨГЖЛИЙН ХОРООНЫ хурлаар нийслэлийн 2026 оны газар зохион ба… 2025/11/07
УЛААНБААТАР ХОТ АНУ-ЫН СОЛТ ЛЭЙК ХОТТОЙ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2025/10/30
МЕНТОРШИП ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТАНД 400 ОЮУТАН ШАЛГАРЛАА 2025/10/29
МЕНТОРШИП Тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд 400 оюутан шалгарлаа 2025/10/29
НИЙСЛЭЛИЙН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРИЙН ЭХНИЙ ШАТНЫ ШАЛГАРУУЛАЛТАД 848 ОЮУТАН… 2025/10/21
800 АЙЛЫН “НОГООН ОРОН СУУЦ” ТӨСЛИЙН МЕТР КВАДРАТЫН ҮНИЙГ БАТАЛЛАА Өчигдөр
А.БАЯР: 102 АППЛИКЭЙШНЭЭР ЗӨРЧИЛ МЭДЭЭЛСЭН ИРГЭНД ТОРГУУЛИЙН 10-20 ХУВ… Өчигдөр
НИТХ-ЫН ДАРГА А.БАЯР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ ХӨГЖҮҮЛЭХ, 1000 ЭМЧ СОЛИЛ… 2025/10/10