Засгийн газар дахь хяналтын тухай хуулийг хэрэгжүүлж төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлнэ

Admin
Өчигдөр

Монгол Улсын 2023 оны Улсын төсөв батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн,  Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан нар мэдээлэл хийлээ.

Монгол Улсын Засгийн газраас 2022 оны есдүгээр сарын 9-ний өдөр УИХ-д өргөн барьсан 2023 оны Улсын төсвийн тухай хуулийн төсөл 2022 оны арваннэгдүгээр сарын 11-нд батлагдсан. Улсын төсөвтэй дагалдан өргөн мэдүүлсэн 81 хуульд Засгийн газар дахь хяналтын тухай хууль болон Төрийн хяналт шалгалтын тухай хууль багтсан. Эдгээр хуулийн талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө.

Засгийн газар дахь хяналтын тухай хууль ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлснээр:
-        Захиргааны байгууллагын үйл ажиллагааны оновчтой, үр дүнтэй байдалд хяналт тавих, бүтээмжийг дээшлүүлэх
-        Төрийн албанд ёс зүй, сахилга, хариуцлагыг дээшлүүлэх
-        Төрөөс иргэн, аж ахуй нэгжид үзүүлж буй үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх
-        Хууль тогтоомжийг хэрэгжүүлэх үйл ажиллагаанд хяналт тавих
-        Төрийн өмчит аж ахуй нэгжийн үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх
-        Хүний эрхийг хангасан бодлого, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих боломж бүрдэнэ.

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг “Алсын хараа– 2050”, хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлэх “Шинэ сэргэлтийн бодлого” -д Төрийн хяналт шалгалтын давхардсан тогтолцоог цэгцлэх талаар тодорхой тусгасан. Энэ хүрээнд мэргэжлийн хяналтын байгууллагын салбар яамдтай давхардсан чиг үүргийг арилгаж, татан буулгахаар шийдвэрлээд байна. Ингэснээр яамд бодлогоо тодорхойлж, хэрэгжилтээ хийж, хяналт шалгалтаа хариуцах тогтолцоо бүрдэнэ. Салбар яамд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлснээр:
-        Хариуцлага тодорхой болно. 
-        Зарим хяналтын чиг үүргийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоодоор гүйцэтгүүлж төр хувийн хэвшлийн түншлэлийг дэмжинэ.
-        Хяналт шалгалтын мөрөөр гарсан шийдвэрийн хэрэгжилт сайжирна гэдгийг Засгийн газрын
Хэрэг эрхлэх газрын дарга Д.Амарбаясгалан мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 6 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 6 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 7 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 7 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 7 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 7 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 7 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06