Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ эдийн засгийг тэлэх зорилго бүхий “Шинэ сэргэлтийн бодлого”-ыг танилцуулах, иргэдийн өмнө тулгамдсан асуудлыг сонсох үүднээс нийслэлийн есөн дүүрэгт ажиллахаар болсон. Энэхүү уулзалт Баянзүрх дүүргээс эхэллээ. Уулзалтад Монгол Улсын Ерөнхий сайдаас гадна Засгийн газрын гишүүд, Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэлийн удирдлагууд болон иргэд оролцлоо.

Уулзалтыг нээж Нийслэлийн Засаг даргын эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Сандагсүрэн үг хэлсэн бөгөөд цаашид Боловсролын хүртээмжийг нэмэгдүүлэхэд нийслэлийн зүгээс онцгой анхаарч ажиллана гэдгийг хэллээ.

Харин Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ ирэх оны төсөв эдийн засгийг тогтворжуулж, өрийн дарамтыг бууруулах жил байх болно гэдгийг онцлоод Шинэ сэргэлтийн бодлогод тусгагдсан гол зорилтуудыг иргэдэд танилцууллаа.

Үүний дараа Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй асуудлын талаар иргэд өөрсдийн саналаа хэлсэн. Тухайлбал гэр хорооллын бүсэд авто зам, гэрэлтүүлэг, камержуулалт шинээр тавих, жишиг эмнэлэг байгуулах, хүүхэд залуучуудад чөлөөт цагаа өнгөрүүлэх боломжтой спортын төв бий болгох талаар санал хүсэлтээ хэлсэн юм. Мөн зарим иргэдээс бичгээр болон цахимаар санал хүсэлтийг нь хүлээн авлаа.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Баянзүрх дүүрэгт хийсэн уулзалтыг дүгнэж ирэх долоо хоногийн засгийн газрын хуралдаанаар хэлэлцэнэ. Мөн ажлын хэсэг гаргаж, иргэдээс өгч буй цаасан дээрх санал хүсэлтийг бодит ажил болгоход анхаарал хандуулна гэдгээ илэрхийллээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд санхүүжилтийн улмаас гацсан 31 объект бий. Эдгээр ажлыг үргэлжлүүлэх, шаардлагатай санхүүжилтийг ирэх оны төсөвт суулгана. Мөн Баянзүрх дүүрэгт тулгамдаж буй, нэн шаардлагатай бүтээн байгуулалтын ажлын зураг төслийн ажлыг хийж гүйцэтгэхэд ерөнхий сайдын багцаас тодорхой санхүүжилт гаргана гэлээ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
COP17: ДЭЛХИЙН УЛС ОРНУУДЫН ТӨЛӨӨЛӨГЧИД УЛААНБААТАРТ ЧУУЛЖ БАЙНА 3 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРГАЛТЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ФЭЙСБҮҮК АШИГЛАХЫГ ХОРИГЛОНО 3 цагийн өмнө
“ИНТЕРМЭД“ ЭМНЭЛЭГТ ТЭСРЭХ БӨМБӨГ ТАВЬСАН ГЭХ ДУУДЛАГА МЭДЭЭЛЭЛ 09:56 … 3 цагийн өмнө
БНСУ-ЫН ЭМЧ НАР ТҮЛЭНХИЙН ШАРХ, СОРВИТОЙ ХҮҮХДҮҮДЭД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭ… 3 цагийн өмнө
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН 61-Р СУРГУУЛЬ НАРНЫ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХЭРЭГЛЭЭНИЙХЭЭ ТОД… 4 цагийн өмнө
АМГТГ | СҮХБААТАР БООМТООР 28.869 ТОНН АИ-92 БЕНЗИН ОРЖ ИРЖЭЭ 4 цагийн өмнө
COP17-ГИЙН ХАМГААЛАЛТ, ЗОХИЦУУЛАЛТАД 1740 АЛБА ХААГЧ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭЖ Б… 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СЭЛЭНГЭ АЙМАГТ АЖИЛЛАЛАА 2026/08/07
Б.ХУЛАН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 2026/08/07
ДУНДГОВЬ АЙМГИЙН БҮХ СУМД ЦАС, ШУУРГАНЫ ҮЕД ЗАМ НЭЭХ ЗОРИУЛАЛТЫН ТЕХНИ… 2026/08/07
ХӨСҮТ БОЛОН ШУТИС ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 2026/08/07
З.МЭНДСАЙХАН: НӨӨЦИЙН МАХЫГ ЦАХИМ СИСТЕМЭЭР БҮРТГЭЖ, ИЛ ТОД БОЛГОНО 2026/08/07
ААН-ҮҮДИЙН ЗААВАЛ БҮРДҮҮЛДЭГ 103 БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ БОЛГОЛОО 2026/08/07
НАТО-ГИЙН ЛОГИСТИКИЙН ЧУХАЛ ТӨВ ЛЕЙПЦИГИЙН НИСЭХ БУУДАЛД БӨМБӨГТЭЙ ДРО… 2026/08/07
БУЯНТ СУМАНД АЛГА БОЛСОН 10 НАСТАЙ ОХИНЫГ ЭРЭН ХАЙХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛ… 2026/08/07
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭХЭД ШААРДДАГ ДАВХАРДСАН БҮРТГЭЛИЙГ ХҮЧИНГҮЙ Б… 2026/08/07
АИ-92 ШАТАХУУНЫ НИЙЛҮҮЛЭЛТ ТАСРАЛТГҮЙ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА 2026/08/06
МОНГОЛ, ХЯТАДЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН XVI ФОРУМЫН БЭЛТГЭЛ УУЛЗАЛТ ХӨХХОТОД… 2026/08/06
ХИРОШИМА ХОТ АТОМЫН БӨМБӨГДӨЛТӨД ӨРТСӨНӨӨС ХОЙШ 81 ЖИЛ ӨНГӨРЧЭЭ 2026/08/06
НЭГДҮГЭЭР АНГИЙН ХҮҮХДЭЭ ЦАХИМААР БҮРТГҮҮЛЭХДЭЭ ДАРААХ ЗҮЙЛСИЙГ АНХААР… 2026/08/06