ХҮҮХДЭЭ АМЬТАНД ХАЗУУЛАХ ЭРСДЭЛЭЭС СЭРГИЙЛЬЕ


Хүүхдийн амралтаараа хүүхдүүд ихэвчлэн гэр бүлийнхэнтэйгээ хөдөө орон нутгаар аялах хийгээд өвөө эмээ дээрээ очиж зуны амралтаа өнгөрүүлэх нь элбэг байдаг. Тиймээс бид Нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  • Галзуу өвчтэй болон сэжигтэй зэрлэг болон гэрийн тэжээмэл амьтанд хазуулахгүй байх
  • Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах
  • Хорхой шавьж, мэрэгч тэжээвэр болон зэрлэг  амьтанд хазуулсан шархыг амаараа бүү сор

Авах арга хэмжээ:

  1. Хазуулсан, ноцуулсан, шүлсдүүлсэн тохиолдол гарвал тэр даруйдаа шархыг цэвэрлэн ариутгах,
  2. Галзуугийн эсрэг ийлдэс, урьдчилан сэргийлэх вакциныг зааврын дагуу цаг алдалгүй тариулах
  3. Эмнэлгийн тусламж авах хүртэл шархыг буцалсан бүлээн усаар сайтар савандаж угаан спирт болон иодоор арчих
  4. Гэрийн тэжээмэл нохой муурыг галзуугийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах
  5. Том хэмжээний шарх үүссэн, цус алдаж байгаа үед угааж цэвэрлэх аргыг хэрэглэхгүй. Яаралтай эмнэлэгт очих

Шавьж хорхойд хатгуулах

Зуны улиралд хүмүүс зөгий, хэдгэнэ, могойд хатгуулах нь элбэг тохиолддог. Шавьжинд хатгуулсан дороо өвдөж улайн хавддаг. Зөгийд цөөн хатгуулсан бол хордлого үүсгэхгүй. Харин зөгийн дайралтад өртөж маш олон тооны гүвдрүү, хавдар үүссэн бол амь насанд аюултай. Харшилтай хүн зөгий, шумуултай газар явахдаа харшлын эсрэг эмээ биедээ байнга авч явах хэрэгтэй. Зөгийд хатгуулсан тохиолдолд хатгуур нь арьсанд үлддэг.

Авах арга хэмжээ:

  1. Арьсанд үлдсэн зөгийний хошууг болгоомжтой шахаж гаргах
  2. Шархыг нь иод, спиртээр арчих
  3. Өвчин намдаах, тайвшруулах эм өгөх
  4. Арьс бамбайж хавдах, хоолой сөөнгөтөх, хамар битүүрэх зэрэг харшлын шинж илэрвэл эмнэлэгт яаралтай хандах

Могойд хатгуулах

Могойд хатгуулсан бол юуны өмнө тэр могойн хортой эсэхийг мэдэх нь чухал. Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг байна. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй.

Шинж тэмдэг:

  • Хатгуулсан газарт улайж хавдана.
  • Хөхөрч цус хурна.
  • Хордлогын шинж илэрч таталт өгнө.
  • Шингэн ууж чадахгүй болно.
  • Нас барах шалтгаан гол төлөв амьсгалын дутагдлаас болно.
  • Хортой могойд хатгуулсан бол амь насанд аюултай.

Авах арга хэмжээ:

  1. Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй.
  2. Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм, аспирин ууж болохгүй.
  3. Хатгуулсан дороо 1-2 минутад хатгуулсан газрын дээд талд чангалуур тавина.
  4. Өвдөлт их бол өвчин намдаах эм өгч болно.
  5. Шингэн зүйл их уулгах
  6. Эмнэлэгт яаралтай хандах
  7. Мөс нь өвдөлт намдаах,хорыг тархаахгүй байхад тустай
  8. Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг өргөн зөөлөн юм уу цэвэр даавуугаар ороож боох
  9. Хөл гарыг хөдөлгөөнгүй барьж чангахан боох /судасны лугшилт мэдэгдэхээр /
  10. Могойд хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй. /Хөдөлгөх тусам хор нь биеэр түргэн тархдаг /
  11. Хэрэв хөлийг хатгасан бол тэр хүн огт гишгэж болохгүй

0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30