Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх гэргий Л.Болорцэцэгийн хамт БНХАУ-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх гэргий Лувсандоржийн Болорцэцэгийн хамт Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцохоор Бүгд Найрамдах Хятад Ард Улс /БНХАУ/-ын Тяньжин хотноо хүрэлцэн ирлээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, гэргий Л.Болорцэцэг нарыг Тяньжин хотын “Биньхай” олон улсын нисэх онгоцны буудалд хүрэлцэн ирэхэд БНХАУ-ын Ардын банкны Ерөнхийлөгч Пан Гуншөн, Тяньжин хотын Улс төрийн зөвлөлийн дарга Ван Чансун, БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Шэнь Миньжюань, Монгол Улсаас БНХАУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Н.Энхболд болон албаны бусад төлөөлөгчид угтав.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д ажиллах үеэрээ ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн өргөтгөсөн хуралдаанд оролцож, үг хэлнэ.   Мөн БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хоёр талын уулзалт хийж, Монгол, Орос, Хятадын Төрийн тэргүүн нарын гурван талт VII уулзалтад оролцохоор төлөвлөж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЯСНЫ ЭДИЙГ СЭРГЭЭГЧ НАНО МАТЕРИАЛЫГ ГАРГАН АВЧЭЭ Өчигдөр
ДАСГАЛЖУУЛАГЧ Ц.ХОСБАЯР ТАМИРЧДАД ДОПИНГИЙН БОДИС ХУДАЛДСАНЫГ ШҮҮХ ТОГ… Өчигдөр
НЭГ САЯ АМ.ДОЛЛАРЫН ШАГНАЛЫН САНТАЙ "FISSURE PLAYGROUND-3" ТЭМЦЭЭНД МА… Өчигдөр
УКРАИНЫ ДРОН ОРОСЫН БАТЛАН ХАМГААЛАХ ҮЙЛДВЭРТ ЦОХИЛТ ӨГЧЭЭ Өчигдөр
БНХАУ-ТАЙ ХОЛБОГДДОГ 11 БООМТЫГ ТҮР ХААНА Өчигдөр
ИРЭХ ГУРВАН САРЫН ЦАГ АГААРЫН ЕРӨНХИЙ ТӨЛӨВ Өчигдөр
БУРИАД УЛСТАЙ ХАРИЛЦАА, ХАМТЫН АЖИЛЛАГААГ ЭДИЙН ЗАСГИЙН АГУУЛГААР БАЯЖ… Өчигдөр
Г.ГҮНБИЛЭГ МОРЬТ ХАРВААНЫ АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МОНГОЛД АНХ УДАА ШӨНИЙН МАРАФОН ЗОХИОН БАЙГУУЛНА Өчигдөр
“ЧИНГИС ХААН” НИСЭХ БУУДЛЫГ 65 ТЭРБУМ ИЕНИЙ ЗЭЭЛЭЭР ӨРГӨТГӨНӨ Өчигдөр
МОНГОЛ, ФРАНЦ, ТАЙВАНИЙН ЭМЧ НАР ХАМТРАН 30 ХҮҮХДЭД МЭС ЗАСАЛ ХИЙЛЭЭ Өчигдөр
ТАСГАНЫ ОВООНД ЦАХИЛГААН МАШИН ЦЭНЭГЛЭХ ӨРТӨӨ БАЙГУУЛЛАА Өчигдөр
Д.ТРАМПЫН ХӨРӨГТЭЙ НЭГ АМ.ДОЛЛАРЫН ЗООС ХЭДХЭН ЦАГИЙН ДОТОР ЗАРАГДАЖ Д… 2026/09/03
ТОМУУГИЙН ВАКЦИНЫГ 600 ГАРУЙ НЭГЖИД ЗОХИОН БАЙГУУЛНА 2026/09/03
Б.СЭМЖИДМАА: ЕБС-ИЙН ЗАХИРЛУУДАД АЖЛЫН НӨХЦӨЛИЙГ ДЭМЖИХ НӨҮТБҮҮК ОЛГОЛ… 2026/09/03
УКРАИНЫ 8,670 ДРОН МОСКВА БОЛОН МОСКВА МУЖИЙГ ЧИГЛЭН НИСЖЭЭ 2026/09/03
“ДЦС-V” ТӨСЛИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ 16% БАЙНА 2026/09/03
ӨСВӨРИЙН БАДМИНТОНЧИД ГУРВАН МЕДАЛЬТАЙ ИРЛЭЭ 2026/09/03
АИ-92 АВТОБЕНЗИНИЙ ОКТАНЫ ТОО СТАНДАРТАД НИЙЦЭЖ БАЙГААГ БАТАЛГААЖУУЛЖЭ… 2026/09/03
ЭНЭ САРД ТЭТГЭВЭР, ТЭТГЭМЖ ОЛГОХ ХУВААРЬ 2026/09/03