Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа


Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Амгалангийн наймдугаар сарын 26-ны өдрийн А/256 дугаар тушаалаар нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн болзолт уралдааныг хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд зарлаж байна. Шилдэг бүтээлийн уралдаанд нэвтрүүлэг, видео контент, нийтлэл гэсэн 3 төрлөөр бүтээл хүлээн авна. Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1-ний хооронд бүтээлийг хүлээн авч, шалгаруулна. Шилдэг бүтээлийн уралдаанд хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдыг өргөнөөр оролцохыг урьж байна.

Уралдааны зорилго: Нийслэл хотын хөгжил бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд сурталчлан таниулах, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, бүтээлч сэтгэлгээг дэмжиж, олон нийтийг соён гэгээрүүлэхэд оршино.

Хамрах хүрээ: Хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлч, контент бүтээгч болон сонирхогчдын дунд дараах гурван төрлөөр бүтээл хүлээн авч, шалгаруулна. Үүнд:

  • Нэвтрүүлэг
  • Видео контент
  • Нийтлэл

Хугацаа: 2025.09.01-2025.10.01

Бүтээлд тавигдах шаардлага: Уралдаанд оролцогчдын бүтээл нь зорилгод нийцсэн, зохиогчийн эрхийн зөрчилгүй, бодит мэдээлэлд тулгуурласан, хүртээмжтэй, өнгө дизайны орчин үеийн шийдэлтэй байх зэрэг үндсэн шаардлагаас гадна дараах тусгай шаардлагыг хангасан байна. Үүнд:

Нэвтрүүлэг:

  • FHD /1920x1080/ эсвэл UHD /3840x2160/ форматтай дуу дүрсний чанарын шаардлага хангасан байх
  • 10 минутаас доошгүй хугацаатай байх

Видео контент:

  • FHD /1920*1080/
  • Reel /1080*1920/
  • Square /1*1/
  • 2D, 3D хэлбэрээр байж болно.

Уралдаанд оролцогч нь бүтээлээ өөрийн албаны болон хувийн фэйсбүүк хуудсанд байршуулж “Улаанбаатар мэдээ” фэйсбүүк хуудсыг меншин хийж, #Улаанбаатар_мэдээ”, #Нийслэлийн_бүтээн_байгуулалт гэсэн hashtag хэрэглэнэ. Мөн medee.ulaanbaatar@gmail.com цахим хаягаар бүтээлийг ирүүлнэ.

Шалгаруулалт: Уралдаанд ирсэн бүтээлийг нийслэлийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдаас бүрдсэн шүүгчид шалгаруулна. Дараах шалгуур үзүүлэлтийн дагуу нэгдсэн дүнг гаргана. /Нийт онооны эзлэх хувь/

  • Бүтээлд тавигдах шаардлагыг хангасан байдал 50 хувь
  • Нийгмийн сүлжээн дэх хандалтын байдал 30 хувь
  • Бүтээлч байдал 20 хувь

Шагнал: Бүтээлийн гурван төрөл тус бүрийг дараах байдлаар шагнаж урамшуулна.

1-р байр: 7,000,000 төгрөг, дурсгалын зүйл

2-р байр: 5,000,000 төгрөг, дурсгалын зүйл

3-р байр: 3,000,000 төгрөг, дурсгалын зүйл

Уралдаанд шалгарсан бүтээл болон холбогдох бусад мэдээллийг нийслэлийн албан ёсны сошиал хуудсанд байршуулна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО Өчигдөр
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ Өчигдөр
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… Өчигдөр
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ Өчигдөр
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… Өчигдөр
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО Өчигдөр
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… Өчигдөр
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30