Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулахыг анхааруулав


Онцгой байдлын байгууллагаас иргэдийн аюулгүй байдлыг хангах, үер ус, усны ослоос урьдчилан сэргийлэх ажлыг улсын хэмжээнд эрчимжүүлэн ажиллаж байна.

Тухайлбал, голын дагуу амарч зугаалж байгаа иргэдийн аюулгүй байдлыг хангах, усанд осолдохоос урьдчилан сэргийлэх зорилгоор улсын хэмжээнд завьт эргүүл, морин эргүүл, хөдөлгөөнт эргүүлийг зохион байгуулж, гол, мөрөн, нуурын дагуу усанд орохыг хориглосон тэмдэг тэмдэглэгээ байрлуулах, голын эрэг дагууд амарч зугаалж байгаа иргэдэд сэрэмжлүүлэг хүргэх зэрэг ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа юм.

НОБГ-ын нийслэлийн Аврах анги 105-ын алба хаагчид, Цагдаагийн байгууллагатай хамтран “Завьт эргүүл” арга хэмжээг 10 дахь жилдээ зохион байгуулан ажиллаж байна. 06 дугаар сарын 10-аас эхлэн үүрэг гүйцэтгэж байгаа “Завьт эргүүлийнхэн” хоёр иргэний амь насыг гол усанд осолдохоос нь урьдчилан сэргийлж авран хамгааллаа.

Улсын хэмжээнд он гарсаар 06 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар нийт 16 удаагийн усны осол гарч, 20 хүн амь насаа алдсан байна.  Үүний 14 нь том хүн, 6 нь хүүхэд байгаа юм.

Гол, усны осол нь ихэвчлэн иргэдийн анхаарал болгоомжгүй байдал, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисноос, эцэг, эхчүүдийн сонор сэрэмжгүй байдлаас, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орох зэрэг шалтгаанаас үүдэлтэй байна.

Иймд:

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
УГСАРМАЛ ОРОН СУУЦУУДЫГ ГАЛ ДЭМЖДЭГГҮЙ МАТЕРИАЛААР ДУЛААЛЖ, МЕТАЛ ФАСА… 10 цагийн өмнө
БОГДХАН УУЛАНД 14 ХОНОГ АЛХАХ, СПОРТООР ХИЧЭЭЛЛЭХГҮЙ БАЙХЫГ ЗӨВЛӨЖ БАЙ… 12 цагийн өмнө
ХУВИЙН СУРГУУЛИУД УРЬДЧИЛГАА ТӨЛБӨРИЙН ХЭМЖЭЭГ СУРГАЛТЫН ТӨЛБӨРИЙН 10 … 12 цагийн өмнө
“ЗҮРХ МАРТАХГҮЙ” ТӨСЛИЙН ХҮРЭЭНД ДУНДГОВЬ АЙМАГТ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ҮЗЛЭГ, … 12 цагийн өмнө
Ж.БАЯРМАА: 2 САЯ ТӨГРӨГИЙН ЦАЛИНТАЙ ИРГЭНИЙ САР БҮР ТАТВАРТ СУУТГУУЛДА… 12 цагийн өмнө
ТАЙВАНИЙН ҮНДЭСНИЙ ХААНЫ ОРДОН МУЗЕЙН ХОСГҮЙ ҮНЭТ ҮЗМЭРҮҮДИЙН НЭГ ЧИНГ… 12 цагийн өмнө
БУЙР НУУРТ ОЛОН УЛСЫН ЗАДГАЙ УСАНД СЭЛЭЛТИЙН ТЭМЦЭЭН БОЛНО 13 цагийн өмнө
“ТАВАН ШАРЫН ТӨМӨР ЗАМ ДООГУУРХ НҮХЭН ГАРЦ” ТӨСЛИЙН ЗАМЫН АЖИЛ ДУУСЖЭЭ 13 цагийн өмнө
МОНГОЛ УЛСЫН ГАДААД ХАРИЛЦААНЫ САЙД Б.БАТЦЭЦЭГ ЯПОН УЛСЫН ГАДААД ХЭРГИ… 13 цагийн өмнө
СУРГУУЛИЙН ӨМНӨХ БОЛОН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨ… Өчигдөр
ШИ ЖИНЬПИН БНАСАУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА Өчигдөр
ИРГЭДИЙН ГАР ДЭЭР ОЧИХ БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ҮНИЙГ БУУРУУЛАХЫГ ЗОРЬЖ БА… Өчигдөр
Н.УЧРАЛ: ХЭВЛЭЛИЙН ЭРХ ЧӨЛӨӨНД ХАЛДСАН НИЙТИЙН АЛБАН ТУШААЛТНУУДЫГ ЧӨЛ… Өчигдөр
ХУУЛЬ ЗҮЙН ТУСЛАЛЦАА ӨГӨХ "ХУУЛЬЧ АІ" АППЛИКЕЙШНЫГ ХЭРЭГЛЭЭНД НЭВТРҮҮЛ… Өчигдөр
“ОЮУТАН ЦАГДАА“ АРГА ХЭМЖЭЭНИЙ БҮРТГЭЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
ГАЗРЫН МАРГААНТАЙ БАРИЛГЫН АЖЛЫГ ЗОГСООЛОО Өчигдөр
СПОРТ ЦОГЦОЛБОРЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ 90% БАЙНА Өчигдөр
“МААМУУ НААШ ИР” ДУУГ ТӨРИЙН ШАГНАЛД ТОДОРХОЙЛЖЭЭ 2026/06/08
ФИЛИППИНД 7.8 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛЖ, ЦҮНАМИГИЙН СЭРЭМЖЛҮҮЛЭГ … 2026/06/08
“ТАЛЫН ТҮНШ-2026” ЦЭРГИЙН СУРГУУЛИЛТЫН ҮЕЭР ХЯТАДЫН ТАЛ РОБОТ ОРОЛЦУУЛ… 2026/06/08