Хүндийг өргөлтийн улсын аваргууд тодорлоо


Хүндийн өргөлтийн эрэгтэйчүүдийн 71, эмэгтэйчүүдийн 28 дахь удаагийн УАШТ Буянт-Ухаа спортын ордонд хоёр өдөр үргэлжилж өндөрлөв. Тэмцээнд 24 байгууллагын 108 тамирчин нийт 10 жинд өрсөлдсөн юм. 

Уг тэмцээний үеэр 2024 оны шилдэг шүүгчээр шалгарч, “Бөртэ чоно”-ын эзэн болсон олон улсын шүүгч Л.Одгэрэлд цомыг нь гардуулан өгөв. Тэрбээр “Бөртэ чоно” наадмын үеэр Йорданы Амман хотод хүндийг өргөлтийн өсвөрийн ААШТ-д шүүгчээр ажиллаж байсан билээ. Түүнчлэн гавьяат тамирчин М.Анхцэцэг өөрийн нэрэмжит “Алтан бүс” шагналыг өөрийнх нь 2020 онд тогтоож байсан дээд амжилтыг шинэчилсэн олон улсын хэмжээний мастер О.Төгс-Эрдэнэд гардууллаа.

Тэмцээний эрэгтэйчүүдийн +102 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер Р.Мөнх-Оргил 20, -102 кг-д А.Амартөгс 16 дахь удаагаа УАШТ-д түрүүлсэн бол М.Анхцэцэг ээлжит алтан медалиараа энгэрээ мялаав. Тэрбээр медалиа авсны дараа ярихдаа “Би олон улсын тэмцээнд дахиж оролцохгүй. Харин дотооддоо зохиогдох тэмцээнд хааяа оролцоод явах бодолтой байна. Олон жил бэлтгэл хийсэн тамирчин хүн спортоосоо гэнэт хөндийрч болдоггүй. Тиймээс бэлтгэлээ үргэлжлүүлэн хийж, оролцмоор санагдсан үедээ дотоодын тэмцээнд оролцож, дүү нараа амжилтад хүрэхэд туслахыг хүсэж байна” гэв.

2025 оны насанд хүрэгчдийн УАШТ-д багийн дүнгээр “Алдар” спорт хорооны эрэгтэй, эмэгтэй баг түрүүлсэн бол Хан-Уул дүүргийнхэн удаалав. Харин хүрэл цомын эзнээр Өвөрхангай аймаг болон “Батсол” компанийн баг тодорсон байна


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
Г.ДАМДИННЯМ: БАЯР НААДМЫН ҮЕЭР ШАТАХУУНЫ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ, НӨӨЦ ХАНГАЛ… 1 цагийн өмнө
ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ… 1 цагийн өмнө
НИЙСЛЭЛЭЭС ДУУЧИН Д.БОЛДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ… 2 цагийн өмнө
ЯПОН ДОЛООДУГААР САРААС ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ 400 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМНЭ 3 цагийн өмнө
МАРГААШНААС БУЮУ 7-Р САРЫН 1-НЭЭС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХГҮЙ 3 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ… 3 цагийн өмнө
АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ 4 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО 4 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД AI-Д СУУРИЛСАН ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ… 5 цагийн өмнө
25 ЖИЛИЙН ТУРШ СУГАЛАА АВСАН ЭМЭГТЭЙ 1 САЯ ДОЛЛАРЫН АЗТАН БОЛЖЭЭ 5 цагийн өмнө
БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ Б… 5 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ 5 цагийн өмнө
ХАВРЫН ЧУУЛГАН БААСАН ГАРАГТ ХААЛТАА ХИЙНЭ 23 цагийн өмнө
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭВДРЭЛИЙГ ШӨНИЙН ЦАГААР ЗАСАЖ БАЙНА 23 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г … 23 цагийн өмнө
БНХАУ-Д БҮРЭН РОБОТЖСОН ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ 23 цагийн өмнө
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ САНАЛЫГ БӨХИЙН САЛБАР ХО… Өчигдөр
ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛЫН ТӨГСГӨЛД СОР ЗАЛЛАА Өчигдөр
БИОКОМБИНАТАД АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГ ЦӨМӨРЧЭЭ Өчигдөр