ОМАНЫ ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН ГАЗРЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТЭРГҮҮТЭЙ ТӨЛӨӨЛӨГЧДИЙГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү 2025 оны 08 дугаар сарын 04-ний өдөр Оманы Хөрөнгө оруулалтын газрын ерөнхийлөгч ноён Абдулсалам Аль-Муршиди тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Уулзалтаар Монгол Улсын эдийн засгийн нөхцөл байдал, худалдаа, хөрөнгө оруулалтын орчны тухай танилцуулж, Оманы Хөрөнгө оруулалтын газар (ОХОГ)-тай хамтран ажиллах боломжтой чиглэл, арга хэмжээний талаар санал солилцлоо.

ОХОГ-аас Монгол Улсын ашигт малтмал, тэр дотроо газрын тос, газ, хүнсний аюулгүй байдлыг хангах хүрээнд мах экспортлох боломжуудын талаар судалж, хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн ба Монголын талаас эдгээр салбараас гадна сэргээгдэх эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах боломжтойг дурдсан юм. Мөн хоёр улсын хооронд худалдааны тээвэр, логистикийн асуудлыг шийдвэрлэх, хөнгөвчлөх чиглэлээр хамтын ажиллагааг бэхжүүлэх талаар хэлэлцэв.

Түүнчлэн, Монгол Улс болон Оман Улсын хамтарсан хөрөнгө оруулалтын сан байгуулах боломжийг хэлэлцэж, энэ чиглэлээр цаашид судалгаа хийх, хамтран ажиллах талаар тохиролцлоо. 

Оманы Хөрөнгө оруулалтын газар нь тус улсын үндэсний баялгийн сан бөгөөд газрын тос, байгалийн хийн орлогоос бүрдсэн санхүүгийн эх үүсвэрийг зохистой удирдах, хөрөнгө оруулалт хийх үндсэн үүрэгтэй байгууллага юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… 5 минутын өмнө
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ 18 минутын өмнө
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 20 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 21 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 21 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 21 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 22 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 22 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 2026/10/19
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 2026/10/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/10/19