Улаанбаатарын түгжрэлийг бууруулах салбар төмөр замыг үндэсний компаниуд тавьж байна


Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр зам барих ажил өнгөрсөн 04 дүгээр сарын 25-нд эхэлж, өнөөдрийн байдлаар далангийн ажил 58, гүүрийн бүтээц 65 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Ерөнхий сайд Г.Занданшатар замын ажлын явцтай өнөөдөр танилцаж, төмөр замчидтай уулзлаа. Замын бүтээн байгуулалтад 100 хувь үндэсний компаниуд оролцож, 400 гаруй ажлын байр бий болгожээ. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр зам “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Багахангай өртөөнөөс салаалж Төв аймгийн Сэргэлэн сумын нутгаар дайрч, Хөшигийн хөндий хүртэл 87.2, Хөшигийн хөндий-Шувуун фабрикийн чиглэлд 15.6, нийт 102.8 км үргэлжилнэ.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийслэл орчмын томоохон ачааны терминалууд руу жилд тээвэрлэх 20 сая тн хүртэлх ачааг шинээр барих Тээвэр логистикийн төв рүү шилжүүлэх төлөвлөлттэй. Ингэснээр Улаанбаатар хот доторх төмөр зам, автозам огтлолцдог гармууд дээр хоногт 144 минут замын хөдөлгөөн хаадгийг 120 хүртэл минутаар багасгаж, түгжрэлийг бууруулах боломжтой. Төмөр замыг ашиглалтад оруулсан эхний жилээс 3.5 сая, цаашлаад жилд 20 сая тонн хүртэл ачаа тээвэрлэхээр тооцсон. Энгийнээр илэрхийлбэл, хоногт дунджаар 316-1800 орчим том оврын автомашин Улаанбаатарын замын хөдөлгөөнд оролцохгүй, хотын дундуур аюултай ачаа дамжин өнгөрдөггүй болох юм.

Ерөнхий сайд Г.Занданшатар салбар төмөр замын ажилд тулгарч буй зарим бэрхшээлийг шинээр барихаар төлөвлөсөн нийслэлийн дагуул хотуудын төлөвлөлттэй уяж, цогцоор нь хуулийн хүрээнд шийдвэрлэх шаардлагатайг онцоллоо. Ийм замтай болсноор аюултай ачааг Улаанбаатар хотын дундуур тээвэрлэхээ болино. Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг төлөвлөсний дагуу энэ оны 10-р сард, ажил саатахгүй бол хугацаанаас нь өмнө ашиглалтад оруулахаар ажиллаж байгаагаа төмөр замчид хэллээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ЭМ, ЭМНЭЛГИЙН ХЭРЭГСЛИЙН БҮС НУТГИЙН НЭГДСЭН ХУДАЛДАН АВАЛТЫГ ДЭМЖИХЭЭ… 5 минутын өмнө
ЧИНГИС ХААН БА МОНГОЛЧУУДЫН ЕРТӨНЦ” ҮЗЭСГЭЛЭНГ БЕРЛИН ХОТНОО НЭЭЛЭЭ 19 минутын өмнө
НИЙСЛЭЛИЙН 166 ДУГААР СУРГУУЛЬ КЕМБРИЖИЙН ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ 20 цагийн өмнө
ХУГАЦАА ХЭТЭРСЭН БҮТЭЭГДЭХҮҮН ХАДГАЛСАН, ХУДАЛДСАН 202 ЗӨРЧИЛ БҮРТГЭГД… 20 цагийн өмнө
ПАРИСТ ХӨЛ ХОРИО ТОГТООЖ, МИЛАНД 500 ЦЭРЭГ ОРУУЛНА 21 цагийн өмнө
МОНГОЛ, ИНДОНЕЗ УЛС ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ… 21 цагийн өмнө
ОРХОН АЙМГИЙН ЖАРГАЛАНТ СУМЫН НУТАГТ 3.9 МАГНИТУДЫН ХҮЧТЭЙ ГАЗАР ХӨДӨЛ… 21 цагийн өмнө
BENZIN.MN ПЛАТФОРМООР ШАТАХУУНЫ ТҮГЭЭЛТИЙН МЭДЭЭЛЛИЙГ ИЛ ТОД, ШУУРХАЙ … 22 цагийн өмнө
Д.СЭЛЭНГЭ АЗИЙН НААДМЫН ПАРА БАЙТ ХАРВААНЫ ТӨРӨЛД АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ… 22 цагийн өмнө
ХҮМҮҮЖИГЧИД ДЭЛХИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ШАТРЫН ТЭМЦЭЭНЭЭС ХҮРЭЛ МЕДАЛЬ … Өчигдөр
ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДЫН ХЯНАЛТ ШАЛГАЛТААР 14.3 САЯЫН ТОРГУУЛЬ НО… Өчигдөр
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХИЙН ОНГОЦЫГ ХБНГУ-ЫН АГААРЫН ХИЛЭЭР НЭВТЭРСНЭЭС … Өчигдөр
У.СҮРЭНЖАВ АЗИЙН ЗУНЫ ПАРА СПОРТЫН НААДМЫН АВАРГА БОЛЛОО Өчигдөр
МСНЭ-ИЙН УДИРДЛАГУУД НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГА Б.ПҮРЭВДАГВАТАЙ УУЛЗЛАА Өчигдөр
Т.СУВД-ЭРДЭНЭ АЛТАН МЕДАЛИЙН ТӨЛӨӨ БАРИЛДАХААР ШАЛГАРЛАА Өчигдөр
МУ-ЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЭРДЭНЭБҮРЭНГИЙН УСАН ЦАХИЛГААН СТАНЦЫН БҮТЭ… 2026/10/19
"АЙЧИ НАГОЯА-2026" АЗИЙН ПАРАЛИМПЫН НААДАМ ЭХЭЛЛЭЭ 2026/10/19
МОНГОЛ ДАЯАР ТӨРИЙН ДУУЛЛАА НЭГЭН ЗЭРЭГ ЭГШИГЛҮҮЛНЭ 2026/10/19
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУНСУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240 КИЛОМЕТР АВТО З… 2026/10/19
ЕРӨНХИЙЛӨГЧ У.ХҮРЭЛСҮХ ХБНГУ-Д АЙЛЧИЛЖ БАЙНА 2026/10/19