“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт боллоо


Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн ивээл дор зохион байгуулж буй “ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээний нээлт “Аса Арена” цогцолборт  боллоо.  

Тэмцээнд Монгол, Камбож, Египт, Фижи, БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконг, Энэтхэг, Индонез, Япон, Малайз, Непал, Шри Ланка, Тайланд, Вьетнам гэсэн 13 улсын 14 баг оролцож байна.  

“Хамтын зүтгэл-Үнэмлэхүй амжилт” уриан дор зохион байгуулж байгаа тэмцээнийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нээж, зохион бүтээгч залуус, шүүгч, багш, дасгалжуулагч нарт амжилт хүсэн ерөөлөө. 

Тэрбээр, энэ тэмцээн  эв нэгдэл, хичээл зүтгэл, хамтын ялалтын үнэ цэнийг мэдрүүлж, шинжлэх ухаан, технологи, инновацын олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.

Тэмцээнд оюутан залуусын бүтээсэн роботууд сагсан бөмбөгөөр өрсөлдөх хэдий ч, энэ нь техникийн өрсөлдөөн төдий бус, оюун ухаан, бүтээлч сэтгэлгээ, хамтын ажиллагаа, эв нэгдэл, андлал нөхөрлөлийг дэмжин хөгжүүлдэг олон улсын нэр хүндтэй талбар гэдгийг тэмдэглэлээ.
 

Энэ жил манай улс зохион байгуулагчийн хувьд давуу эрхтэйгээр ШУТИС-ийн Мэдээлэл холбоо технологийн сургуулийн “Түвшин Электроникс”, “HICH TECH” гэсэн хоёр багаа оролцуулж байна.

Тэмцээний шүүгчийн зөвлөлд манай улсаас хоёр, Япон, Вьетнам, Хонконгоос тус бүр нэг, талбайн шүүгчээр Монголоос 10, Япон, Хонконгоос тус бүр нэг хүн ажиллана. 

Багуудын зохиосон роботууд Токио хотын их сургуулийн доктор, МУИС-ийн багш Ө.Батбаярын боловсруулсан сагсан бөмбөгийн дүрмийн дагуу өрсөлдөх юм.

“ABU ROBOCON 2025 ULAANBAATAR” олон улсын тэмцээнийг МҮОНРТ,  Ази-Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/ хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнийг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Мобиком” корпорац, “Аса Арена”, Z.Com, MindTech, KSJ зэрэг байгууллага, аж ахуйн нэгж ивээн тэтгэжээ.

2019 онд манай улс энэ тэмцээнийг Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахад багууд байгаль, үүх түүх, өв соёл, монголчуудын хүн төрөлхтний түүхэнд оруулсан хувь нэмэр болох шуудан холбооны үндэс суурь “Өртөө”, дипломат паспортын эхлэл болсон “Гэрэгэ”-г сурталчлан таниулж, анх удаа дөрвөн хөлтэй робот зохион оролцож байсан юм. 

Японд үүссэн энэ тэмцээн анх тус улсын нэрэмжит байсан ч Ази, Номхон далайн өргөн нэвтрүүлгийн холбоо /ABU/-оор дамжин Ази, Номхон далайн бүсийн орнуудын тэмцээн болж өргөжжээ.

Ирэх жилийн тэмцээн БНХАУ-ын Засаг захиргааны онцгой бүс Хонконгод болно.   


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
БАГАНУУР ДҮҮРГИЙН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН II БАЙРНЫ ГАДНА ТОХИЖИЛТЫН АЖИЛ… 7 цагийн өмнө
МСНЭ-ИЙН ЭЭЛЖИТ ИХ ХУРЛЫН ТОВ ЗАРЛАГДЛАА 8 цагийн өмнө
МАРКО РУБИО ВАТИКАНД АЙЛЧИЛЖ БАЙНА 8 цагийн өмнө
ЯАРМАГИЙН ГҮҮРНЭЭС АЖИЛЧДЫН ГУДАМЖ ХҮРТЭЛХ АВТО ЗАМЫГ ӨРГӨТГӨЖ, ШИНЭЧИ… 8 цагийн өмнө
ЯЛАЛТЫН ПАРАДЫГ СУРВАЛЖЛАХ ГАДААДЫН СЭТГҮҮЛЧДИЙН ЗӨВШӨӨРЛИЙГ ЦУЦАЛЖЭЭ 11 цагийн өмнө
АЗИЙН НААДАМД БАРИЛДАХ БӨХЧҮҮДИЙН НЭРИЙГ ЗАРЛАЛАА 11 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГИЙН ШАТНААС УНАСАН 2 НАСТАЙ ХҮҮХЭД УХААНГҮЙ СЭХЭЭНД ЭМЧЛҮҮЛЖ Б… 11 цагийн өмнө
“МОНГОЛЫН УРАН НУГАРАЛТЫН ЧУУЛГАН-2026” БОЛНО 11 цагийн өмнө
"ЭТТ" ХК ХОЁР УДААГИЙН АРИЛЖААГ АМЖИЛТТАЙ ХИЙЛЭЭ 11 цагийн өмнө
ТӨВ ЦЭНГЭЛДЭХ ₮105 САЯАР МЕТАЛ ИЛРҮҮЛЭГЧ ХААЛГА АВНА 11 цагийн өмнө
БУЛЛИНГ ХИЙСЭН ЭРЭГТЭЙ СУРАГЧДЫГ ЖАНЧИЖ ШИЙТГЭНЭ 12 цагийн өмнө
"ХАВРЫН ГОЁЛ 2026" НААДАМ ШИЛДГҮҮДЭЭ ШАЛГАРУУЛАХ ГЭЖ БАЙНА 12 цагийн өмнө
Ц.САНДАГ-ОЧИР: ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ИЛ ТОД, ОЙЛГОМЖТОЙ, ИРГЭДЭД ОЙР БАЙХ Ё… 12 цагийн өмнө
“БАРЫС ИХ ДУУЛГА” ЭХЭЛЖ, ӨНӨӨДӨР МОНГОЛЫН НАЙМАН БӨХ БАРИЛДАНА 12 цагийн өмнө
ТЭТГЭВЭР ТЭТГЭМЖ, НИЙГМИЙН ХАЛАМЖ ОЛГОХ ХУВААРЬ ГАРЛАА 12 цагийн өмнө
ШҮҮХ | ХӨСҮТ-ИЙН ЗАХИРАЛ АСАН Д.НЯМХҮҮ НАРЫГ ЦАГААТГАЛАА 12 цагийн өмнө
HBO “ХАРРИ ПОТТЕР” ЦУВРАЛЫН ХОЁРДУГААР БҮЛГИЙГ ХИЙНЭ Өчигдөр
ДЭМБ-ЫН ТЭРГҮҮН ХАНТАВИРУСЫН ДЭГДЭЛТИЙГ ЦАР ТАХАЛТАЙ АДИЛГҮЙ ГЭЖ ҮЗЭЖ … Өчигдөр
“BE STRONG” ШОУНЫ ЭХНИЙ ШАТАНД ЯЛСАН БАГ 50 САЯ ТӨГРӨГИЙН ҮНЭ БҮХИЙ ҮН… Өчигдөр
Д.НЯМХҮҮ НАРТ ХОЛБОГДОХ ШҮҮХ ХУРАЛ БОЛЖ БАЙНА Өчигдөр