Австралид Хөлбөмбөгийн Азийн Цомын төлөөх тэмцээнд оролцохоор ирэхдээ энэ улсаас улс төрийн орогнол хүссэн Ираны эмэгтэй шигшээ багийн 7 тамирчны 5 нь эх орондоо буцахаар шийджээ.
Тэдний дотор Ираны хөлбөмбөгийн эмэгтэй багийн ахлагч Захра Ганбари байгаа юм. Ираны тамирчдыг Азийн цомын төлөөх хөлбөмбөгийн тэмцээнд оролцохоор Австралид ирэх хооронд Америк, Израилийн талууд Ираны эсрэг дайныг эхлүүлж, улмаар тамирчдаас 5 хүн, мөн багийн 2 гишүүн Канберрагаас тэдэнд улс төрийн орогнол үзүүлэхийг хүсчээ.
Ираны тамирчид тэмцээнд оролцох үеэрээ улсынхаа төрийн дууллыг дагаж дуулахаас татгалзан, үүгээрээ Ираны Исламын Хувьсгалт дэглэмийг унагах гэж эрмэлзэж байгаа эх орон нэгтнүүдээ дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Улмаар багийн 7 гишүүн Австралид үлдэх сонголт хийсэн ч 5 нь энэ бодлоосоо татгалзан эх орондоо буцах хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.