ЭЙЛИН ГУ – ЦАСТ ОРГИЛ, ЗАГВАРЫН ТАЙЗЫГ ХОСЛУУЛАГЧ

Admin
2 цагийн өмнө

Милан-Кортина Өвлийн Олимпийн наадамд Хятад улсыг төлөөлөн амжилттай оролцсон тамирчин Эйлин Гу цаст уулын оргилоос Vogue сэтгүүлийн нүүрийг чимэх болсон алдартай модель, инлюенсер.

Forbes сэтгүүлд бичсэнээр Эйлин Гу зөвхөн сүүлийн нэг жилд реклам сурталчилгаанаас 23 сая $ олжээ.

Эйлин Гу Америкт төрж өссөн ч 2019 оноос эхлэн ээжийнхээ төрөлх Хятад улсыг төлөөлөн их спортод хөл тавьж, 22 настайдаа уулын фристайлын хамгийн шилдэг тамирчин болж чаджээ. Стэнфордын их сургуулийн оюутан тэрээр загварын ертөнцөд хэдийнэ амжилт гаргаж, олон арван брэндийн нүүр царай болсон төдийгүй их спортдоо ч маш их амжилт гаргаж Олимпийн медальтан болсон. 


Спорт, загвар, мэдлэг гэсэн гурван зүйлд тэрээр бүхий л цаг заваа зарцуулж амжилт гаргасаар байна. 2022 оны Бээжингийн Олимпоос эхлэн Эйлин Гуг Хятадын томоохон компаниуд анзаарч, Luckin Coffee, холбоо харилцааны China Mobile, мөн Хятадын төв банкны нүүр царайгаар ажиллуулж эхэлжээ.

Тэгвэл өнөөдөр Эйлин Гу дэлхийн брэндүүдийн нүүр царайгаар ажиллаж Red Bull, Porsche компаниуд, мөн цаашлаад спортын томоохон брэндүүдтэй хамтран ажиллаж байна.

2026 оны Милан-Кортинагийн Олимпод тэрээр Faction брэндийн цанаар гулгаж, Oakley брэндийн шил болон хамгаалалтын багтай оролцож, Хятадын Anta Sports-ын өмсгөлөөр гангарчээ.


Дэлхийн загварын ертөнцөд ч Эйлин хэдийнэ өөрийн орон зайгаа эзэгнэжээ. 2019 онд 15 настай байхдаа IMG загварын агентлагтай гэрээ байгуулан дэлхийн загварын тайзнаа алхаж эхэлжээ. Үүнтэй зэрэгцэн Хятадын Harper’s Bazaar, Elle, Cosmopolitan, GQ, Vogue зэрэг сэтгүүлийн нүүрийг байнга чимсээр ирсэн төдийгүй 2021 онд Louis Vuitton амбассадор болж, Victoria’s Secret-ын моделиор сонгогджээ.

Эйлин Гу Tiffany & Co, IWC зэрэг дэлхийн үнэт эдлэлийн брэндийн нүүр царайгаар ажиллан, 2021 оноос Met Gala загварын арга хэмжээнд уригдах болжээ.


Үүнтэй зэрэгцэн энэ улиралд Парисын загварын долоо хоногийн тусгай зочноор уригдаж Луврт болсон арга хэмжээнд уригдан оролцсон байна. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ДЭЛХИЙН БИЗНЕС-ХАБЫГ ХӨГЖҮҮЛЭГЧ ДУБАЙГ ДАЙНД ЗОРИУЛЖ БОСГООГҮЙ 1 цагийн өмнө
МУГТ Э.ЦЭНДБААТАР WBC ХОЛБООНЫ МӨНГӨН БҮСНИЙ ТӨЛӨӨ ТОГЛОНО 1 цагийн өмнө
"Р.ЧОЙНОМ -90 ЖИЛ" ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО 2 цагийн өмнө
ЕБС-ИЙН СУРАГЧДАД “БООСАЙ КАРТ” ТОГЛООМЫН ХЭЛБЭРЭЭР ГАМШГААС ХАМГААЛАХ… 2 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД ОНОШЛОГДОЖ, ЭМЧЛЭХ БОЛОМЖГҮЙ ӨВЧНИЙ ҮЕД БНСУ-ЫН ЭМНЭЛГҮҮД… 2 цагийн өмнө
ЭЙЛИН ГУ – ЦАСТ ОРГИЛ, ЗАГВАРЫН ТАЙЗЫГ ХОСЛУУЛАГЧ 2 цагийн өмнө
ГАВЬЯАТ ТАМИРЧИН С.МӨНХЗУЛЫН НЭРЭМЖИТ ПАУЭРЛИФТИНГИЙН УАШТ ЭХЭЛЛЭЭ 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ҮЙЛ АЖ… 3 цагийн өмнө
НИЙСЛЭЛИЙН ХҮҮХДИЙН СЭРГЭЭН ЗАСАХ ТӨВИЙН БАРИЛГА УГСРАЛТЫН АЖИЛ ДУУСЛА… 3 цагийн өмнө
БРИТАНИ, ФРАНЦ, ГЕРМАН БОЛОН ӨӨР 4 УЛС ОРОН ОРМУЗЫН ХООЛОЙН АЮУЛГҮЙ БА… 3 цагийн өмнө
ИРАН УЛС УРАН БАЯЖУУЛЖ, БАЛЛИСТИК ПУУЖИН БҮТЭЭХ ЧАДАМЖГҮЙ БОЛСОН 3 цагийн өмнө
НЕТАНЬЯХУ ИЗРАИЛЬ АНУ-ЫН БАЙР СУУРЬ ЗӨРӨЛДӨЖ БАЙГАА ГЭСЭН ТААМГИЙГ ҮГҮ… 3 цагийн өмнө
ТБИЛИСИЙН ЖҮДОГИЙН “ИХ ДУУЛГА” ТЭМЦЭЭН ӨНӨӨДӨР ЭХЭЛНЭ 4 цагийн өмнө
МИАТ КОМПАНИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ Т.ТЭЛМЭН ОЛОН УЛСЫН АГААРЫН ТЭЭВЭРЛЭГ… 4 цагийн өмнө
МСНЭ | НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ТАЙЛБАР, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ ШААРДАЖ Б… 4 цагийн өмнө
“БАЯЛАГТАА ЭЗЭН МОНГОЛ” ЗӨВЛӨЛДӨХ САНАЛ АСУУЛГЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА 4 цагийн өмнө
ГХЯ | АНУ-ЫН ВИЗИЙН БОНДЫН ЖАГСААЛТААС ГАРАХ ЧИГЛЭЛД ХАМТРАН АЖИЛЛАНА 4 цагийн өмнө
АЛБАН ӨРӨӨНДӨӨ АРХИДАН СОГТУУРСАН ТӨРИЙН АЛБА ХААГЧДЫГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨ… 5 цагийн өмнө
BRENT МАРКИЙН НЕФТИЙН ҮНЭ 114$ ХҮРЛЭЭ 21 цагийн өмнө
ИРАНЧУУД ДАЙНААС ЭМЭЭЛГҮЙГЭЭР ГАЛЫН БАЯРАА ТЭМДЭГЛЭЛЭЭ 22 цагийн өмнө