МСНЭ | НИЙСЛЭЛИЙН ПРОКУРОРЫН ГАЗАР ТАЙЛБАР, МЭДЭЭЛЭЛ ӨГӨХИЙГ ШААРДАЖ БАЙНА


Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн эвлэлээс цаг үеийн асуудалтай холбогдуулан албан ёсны мэдэгдэл гаргалаа. 

Уг мэдэгдэлд "Мэдээллийн www.neguun.mn сайтын сэтгүүлч, сурвалжилгын багийг 2026 оны 03 дугаар сарын 19 өдрийн 16:00 цагийн орчим албан ажлаа гүйцэтгэж явах үед Эрүүгийн цагдаагийн ажилтан гэх хүмүүс хүч хэрэглэн авч явсан үйлдэл нь хэвлэн нийтлэх, иргэдийн мэдэх эрхийг хангах сэтгүүл зүйн мэргэжлийн үүрэг, эрх ашгийг ноцтой хөндсөн явдал тул энэхүү албадлагын арга хэмжээний талаар Улсын мөрдөн байцаах газар, Эрүүгийн цагдаагийн газар, Нийслэлийн прокурорын газраас холбогдох тайлбар, мэдээлэл өгөхийг МСНЭ шаардаж байна.

Эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгах болсон гомдол цагдаагийн байгууллагад ирсэн эсэх, тухайн сайтын хэвлэн нийтэлсэн мэдээ, мэдээлэлтэй холбоотой гомдлыг редакцын, эсвэл сэтгүүлчийн нэр дээр ирүүлсэн эсэх, гомдлоор хэрэг үүсгэсэн болон тайлбар авахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн, албадан ирүүлэх үндэслэл бодитой эсэх талаар мэдээлэл, тайлбарыг хэвлэл мэдээлэлд нээлттэй байдлаар нэн даруй өгөх нь зүйтэй гэж үзэж байгаагаа мэдэгдье.

Түүнчлэн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудыг эрүүгийн хэрэгт холбогдуулан шалгаж буй болон албадан аваачих ажиллагаа хууль, журмын дагуу явагдсан эсэхэд ямар хяналт тавьж байгаа талаарх мэдээллийг нээлттэй болгохыг шаардахын зэрэгцээ Үндсэн хуулиар олгогдсон иргэний эрх, тэр дундаа хэвлэн нийтлэх эрх, эрх чөлөөг хууль бусаар хязгаарлах, хүч хэрэглэх үйлдлийг хүлцэн тэвчих боломжгүй болохыг эрс хатуу мэдэгдэж байна" гэжээ. 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30