Сонирхогчдын боксын ДАШТ-ний хүрэл медальт,Ази тивийн хошой аварга, “Жакарта 2018” Азийн наадмын аварга Эрдэнэбатын Цэндбаатар мэргэжлийн боксын хамгийн том гурван байгууллагын нэг WBC холбооны мөнгөн бүсний төлөө тулалдахаар болжээ.

Тулаан дөрөвдүгээр сарын 10-нд АНУ-ын Жерси мужийн Ньюарк хотод болох юм байна. Энэ удаагийн тэмцээний өрсөлдөгч нь WBC-ын чансааний эхний дөрөвт бичигдэж байсан Тажик тулаанч Мухамед Акубов юм байна.