ЕБС-ИЙН СУРАГЧДАД “БООСАЙ КАРТ” ТОГЛООМЫН ХЭЛБЭРЭЭР ГАМШГААС ХАМГААЛАХ МЭДЛЭГ ОЙЛГОЛТ ӨГӨХӨӨР БОЛЛОО


Онцгой байдлын ерөнхий газар, Монгол Улсын Их Сургууль, Япон Улсын Нагоягийн их сургууль хамтран Японы хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Монгол Улсын гамшгийн эрсдэлийг бууруулахад иргэний тогтвортой үйл ажиллагаа, боловсрол” төслийн хүрээнд гамшгаас хамгаалах мэдлэг ойлголт өгөх зорилгоор боловсруулсан “Боосай карт” тоглоомыг нийслэлийн ерөнхий боловсролын сургууль болон холбогдох  байгууллагуудад хүлээлгэн өглөө.


Гамшгийн эрсдэлийг бууруулах Сендайн үйл ажиллагааны хүрээг Монгол Улсад 2026-2030 онд хэрэгжүүлэх дунд хугацааны III үе шатны төлөвлөгөөнд “Боосай карт”-ыг ерөнхий боловсролын бүх сурагчдад олгож, картан тоглоом, сургалтын хэрэглэгдэхүүн болгох арга хэмжээг тусгасан бөгөөд “Боосай карт” нь хүүхдүүдэд тоглоомын аргаар гамшгаас хамгаалах мэдлэг олгодог хичээлийн хэрэглэгдэхүүн юм.


Боловсролын сайдын “Хичээлийн жилийн бүтэц шинэчлэн батлах тухай” А/95 дугаар тушаалын дагуу ерөнхий боловсролын сургуулийн II улирлын  бие даалтын 7 хоногийг "Аюулгүй амьдрах ухаан" хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах хүрээнд зохион байгуулахаар төлөвлөж, энэ хүрээнд улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад “Боосай карт”-ыг түгээж, хүүхдүүдэд гамшиг, осол, аюулаас урьдчилан сэргийлэх мэдлэг, мэдээллийг тоглоомын аргаар олгох зорилтыг хэрэгжүүлж байна.

“Боосай карт” нь тохиолдож болзошгүй гамшиг, осол, аюулт үзэгдэл, замын хөдөлгөөний аюулгүй байдал, аюулгүй амьдрах ухааны мэдээ, мэдээллийг монгол ардын зүйр цэцэн үг, эртнээс уламжилж ирсэн домог яриа хэлбэрээр бичиж, бүтээсэн гэдгээрээ ач холбогдолтой юм.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30