НИЙСЛЭЛИЙН СУРАГЧИД “ТӨРИЙН МЭДЭЭЛЭЛ” ЭМХЭТГЭЛИЙН 35 ЖИЛИЙН ОЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ОРОЛЦЛОО


Улсын Их Хурлын Тамгын газраас тогтмол зохион байгуулдаг “Парламентын боловсрол” хөтөлбөрийн Улсын Их Хурлын үйл ажиллагаа, Төрийн ордонтой танилцах аялалд Нийслэлийн ерөнхий боловсролын 141 дүгээр сургуулийн С.Сүрэндорж багштай 10Б ангийн сурагчид оролцлоо.

Монгол Улсын Их Хурлын албан мэдээлэл "Төрийн мэдээлэл" эмхэтгэлийг хэвлэн нийтэлж эхэлсний 35 жилийн ой тохиож байна. Тус эмхэтгэлийг Улсын Бага Хурлаас эхлэн өнөөг хүртэл Улсын Их Хурлын Тамгын газар эрхлэн гүйцэтгэж байна. Эмхэтгэлийн хамт олон 35 жилийн ойгоо тохиолдуулан Монгол Улсын 1990 онд нэгдэн орсон Хүүхдийн эрхийн тухай олон улсын конвенцыг харааны бэрхшээлтэй иргэдэд зориулан кирилл, брайл хос үсгээр нийтэлсэн тусгай дугаар гаргажээ.


Мөн сурагчид ойн хүрээнд Улсын Их Хурлын Тамгын газраас гаргасан баримт бичиг, хууль, тогтоомжийн эмхэтгэл, сэтгүүлийн үзэсгэлэнг үзэж сонирхсоны зэрэгцээ “Төрийн мэдээлэл-35” хэмээх үгийг монгол бичгээр бичих уран бичлэгийн уралдаанд оролцож, шилдгүүдээ шалгаруулсан юм. Уран бичлэгийн уралдаанд амжилттай оролцсон сурагчдад Улсын Их Хурлын Тамгын газрын Тэргүүн дэд дарга П.Батбаатар дурсгалын зүйлийг гардуулж, Улсын Их Хурлын даргын мэндчилгээг уламжлав.

"Төрийн мэдээлэл" эмхэтгэлд Монгол Улсын хууль, УИХ-ын тогтоол, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газрын тогтоол, Үндсэн хуулийн цэцийн шийдвэр зэрэг эрх зүйн актуудыг нийтэлдэг юм.

Эмхэтгэлд нийтлэгдсэн хууль тогтоомжийг албан ёсны эх хэмээн үздэг бөгөөд хуульд өөрөөр заагаагүй бол нийтэлснээс хойш 10 хоногийн дараа хүчин  төгөлдөр болдог билээ

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30