"Р.ЧОЙНОМ -90 ЖИЛ" ҮЗЭСГЭЛЭНГИЙН НЭЭЛТ БОЛЛОО


Монгол Улсын Төрийн шагналт, яруу найрагч Ринчиний Чойномын мэндэлсний 90 жилийн ой 2026 онд тохиож байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын даргын ивээл дор “Р.ЧОЙНОМ 90 - ЭРХ ЧӨЛӨӨНИЙ ДУУЧ” хүндэтгэлийн арга хэмжээг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны дэмжлэгтэйгээр Монгол Улсын филармонийн Их танхимд 2026 оны 03 дугаар сарын 20-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулна. Энэ өдөр их найрагчийн тухай түүхэн гэрэл зураг, гар бичмэлүүд, уран зургийн бүтээл, түүний хэрэглэж байсан эд өлгийн зүйлс бүхий 100 гаруй дээжийг дэлгэсэн тусгай үзэсгэлэнг Монголын Үндэсний музейд нээх бөгөөд энэ сарын турш нийтийн хүртээл болно.

Их найрагчийн түүхт 90 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Монголын Үндэсний музей болон Р.Чойномын өвийг хамгаалах “Өд” сан зэрэг байгууллагууд хамтран яруу найрагчийн амьдрал, уран бүтээлийн өвийг олон нийтэд таниулах зорилгоор 30 хүртэлх насны хүүхэд залууст чиглэсэн “Эрх чөлөө” эссэ бичлэгийн уралдаан, Р.Чойномын нэрэмжит “Оюухай” 13 дахь удаагийн яруу найргийн наадам, “Миний Монгол” гар зургийн уралдаан болон “Р.ЧОЙНОМ–90 ЖИЛ” судлал, шинжлэлийн улсын уралдаан зэрэг соёл, урлаг, шинжлэх ухаан, танин мэдэхүйн олон талт арга хэмжээг улсын хэмжээнд зохион байгуулна.



Р.Чойном нь бага наснаасаа мэдлэг боловсролд шамдан, уйгагүй хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ авьяас билиг, оюуны цар хүрээгээ хөгжүүлсэн онцгой нэгэн байв. Тэрээр зөвхөн үгийн урлаг төдийгүй дүрслэх урлаг болон хөгжмийн урлагийн салбарт ч үнэт өвийг бүтээн үлдээсэн олон талын авьяас билигтэй их хүмүүн юм.

Бидний зорилго бол соёл, урлагийн салбарыг эдийн засгийн эргэлтэд оруулахын зэрэгцээ, үндэсний үнэт зүйлээ дээдэлсэн, мэдлэг боловсролтой ирээдүйг хамтдаа цогцлоох явдал тул иргэд, олон нийт, хүүхэд залуус та бүхнийг дээрх арга хэмжээнд өргөнөөр оролцохыг урьж байна.

СОЁЛ, СПОРТ, АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ, ЗАЛУУЧУУДЫН ЯАМ


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30