МОНГОЛД АНХ УДАА МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУР УРЛААЧИЙН АНГИЙГ НЭЭЖЭЭ

Admin
2 цагийн өмнө

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Морин хуурыг эрхэмлэн дээдэлж, түгээн дэлгэрүүлэх тухай” тухай 2024 оны зарлигийн дагуу Монголд анх удаагаа Үйлдвэрлэл урлалын политехник коллежид Морин хуур урлаачийн ангийг шинээр нээсэн байна. 

2025 оны намар шинээр элсэлтэд хамрагдсан 30 гаруй суралцагчид жилийн хугацаанд амжилттай суралцаж байгаа бөгөөд сургалтын орчин, явцтай Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх танилцан, багш мэргэжилтнүүдтэй уулзлаа. 

Тус сургуулийн морин хуур урлаачийн ангид Морин хуурын урлаачдын холбооны шилдэг мастер урлаачид багшилж, онол практикыг эзэмшүүлэх тал дээр анхаарч ажиллаж байгаа гэлээ. Энэ хичээлийн жилд “Хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тохируулга” буюу Морин хуур урлаачийн анги нь суралцагсдад давхар мэргэжил эзэмшүүлэх, хөрвөх чадвартай ажлын байраар хангах, эрэлт ихтэй салбаруудад мэргэжлийн урлаачаар төгсөх олон талын боломжийг бий болгож байгаа юм. 

Монгол Улсын Ерөнхийлөгчч У.Хүрэлсүх шинээр нээгдсэн морин хуур урлаачийн ангийн багш, оюутнуудтай уулзах үеэрээ монголд анх удаагаа эрэлт хэрэгцээ өндөртэй хөгжмийн зэмсэг үйлдвэрлэл, тэр дундаа морин хуур урлаачаар суралцаж буй бүх оюутнуудад амжилт хүсээд, монгол айл, өрх бүр нэг морин хуурчтай болоход урлаачдын оролцоо чухал гэдгийг онцлоод цаашид төрийн бодлогын түвшинд  бүх талаар дэмжиж ажиллахаа илэрхийллээ. 

60 жилийн түүхтэй Гандийн нэрэмжит “Үйлдвэрлэл урлалын политехник коллеж” 40 гаруй мянган мэргэжилтэй ажилчин бэлтгэсэн, үйлчилгээний салбарын анхдагч сургуулийн нэг юм.

Үйлчилгээ, аж үйлдвэр, мэдээллийн технологи, урлаг, өв соёлын салбарт 33 мэргэжлээр мэргэжлийн болон техникийн боловсрол олгох, насанд хүрэгчдэд мэргэжил эзэмшүүлэх сургалт явуулдаг. 2,152 оюутан, 130 гаруй багш, ажилтантай. 250 гаруй аж ахуйн нэгж, байгууллагатай хамтран ажиллаж, суралцагчдаа дадлагажуулан, ажлын байраар хангадаг. Мөн дотоод, гадаадын 20 гаруй сургуульд төгсөгчдөө шатлан сургадаг юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ГАДНА ТӨРХӨӨРӨӨ ӨСВӨР НАСНЫХАН ШИГ ХАРАГДДАГ ХОЛЛИВУДЫН ОДОД 9 минутын өмнө
АНУ ОЙРХИ ДОРНОДЫН БҮС РҮҮ ЦЭРГИЙН ХҮЧНЭЭ ТАТАН ТӨВЛӨРҮҮЛЖ БАЙНА 45 минутын өмнө
ИХ ДОЛООГИЙН БҮЛЭГ ЭРЧИМ ХҮЧНИЙ АЮУЛГҮЙ БАЙДЛЫГ БҮХ ТАЛААР ХАМГААЛНА 1 цагийн өмнө
УКРАИН БОЛГАР УЛСТАЙ ЗЭВСГИЙН ГЭРЭЭ БАЙГУУЛЛАА 1 цагийн өмнө
АНУ, ОРОСЫН ТАНКЕРТ КУБА РУУ ГАЗРЫН ТОС ТЭЭВЭРЛЭХИЙГ ЗӨВШӨӨРЧЭЭ 1 цагийн өмнө
ИЗРАИЛЬ ПАЛЕСТИНЫ ИРГЭДЭД ЦААЗЫН ЯЛ ОНООХ ХУУЛЬ БАТАЛЛАА 2 цагийн өмнө
СЕЛИН ДИОН ТАЙЗНАА ЭРГЭН ИРЖ, ТОГЛОЛТОО ХИЙНЭ 2 цагийн өмнө
МОНГОЛД АНХ УДАА МЭРГЭЖЛИЙН МОРИН ХУУР УРЛААЧИЙН АНГИЙГ НЭЭЖЭЭ 2 цагийн өмнө
УЛААНБУРХАН ӨВЧНИЙ 33 ТОХИОЛДОЛ ШИНЭЭР БҮРТГЭГДЖЭЭ 2 цагийн өмнө
МАРГААШААС БУЮУ ДӨРӨВДҮГЭЭР САРД ТӨВ ТАЛБАЙД СПОРТ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЭХ… 4 цагийн өмнө
ХҮН БОДСОНООРОО УДИРДДАГ РОБОТ-НОХОЙ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ 4 цагийн өмнө
ТҮГЖРЭЛИЙГ БУУРУУЛАХ ТӨСӨЛ УЧИР “ТУУЛЫН ХУРДНЫ ЗАМ” ТӨСЛИЙГ ЗОГСООХГҮЙ 4 цагийн өмнө
“МОНГОЛ НООЛУУР-2026” ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЖ НООЛУУРЫН ХАМГИЙН ӨНДӨР Х… 4 цагийн өмнө
НИЙСЛЭЛ “ӨРГӨӨ” ЗОЧИД БУУДЛЫГ БУЦААН АВЧЭЭ 5 цагийн өмнө
ШИНЭ ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЗАСГИЙН ГАЗРЫН ТАМГАА ГАРДАН АВЧЭЭ 5 цагийн өмнө
ХБНГУ БОЛОН ИСПАНИД ТАГНУУЛЫН ХЭРГЭЭР БАРИВЧИЛГАА ЯВУУЛЛАА 22 цагийн өмнө
ФИНЛЯНДЫН НУТАГ ДЭВСГЭР ДЭЭР УКРАИНЫ ХОЁР ДРОН УНАЖЭЭ 22 цагийн өмнө
СТРАСБУРГИЙН ДОР ШӨНИЙН КЛУБТ ТОМООХОН ГАЛ ГАРЧЭЭ 22 цагийн өмнө
"ХҮН НАМ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРООГҮЙ БОЛ СУУРЬ РЕФОРМЫГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСА… 23 цагийн өмнө
УХААЛАГ ХОГИЙН САВЫГ ОЛОН НИЙТИЙН ГАЗРУУДАД БАЙРШУУЛЖ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр