ХҮН БОДСОНООРОО УДИРДДАГ РОБОТ-НОХОЙ ЗОХИОН БҮТЭЭЖЭЭ


Хятадын Шиань хотын Тээврийн их сургуулийн профессор Шюй Гуанхуагаар ахлуулсан эрдэмтдийн баг нейротехнологийн тусламжтайгаар дөрвөн хөлт роботыг удирдах шинэ дэвшилтэт технологийг танилцууллаа.

Уг технологи нь хэрэглэгчид бодлын хүчээр робот нохойд команд өгч, явах замаа бие даан төлөвлөх, саадыг тойрон гарах, мөн очихоор товлосон газартаа хүрэх боломжийг олгодог ажээ. 

"Үүнээс өмнө бид тархины цахилгаан бичлэгийн (электроэнцефалограмм) дохиогоор роботын үндсэн хөдөлгөөнүүдийг удирдах технологийг амжилттай туршсан бол одоо мэдрэлийн удирдлагыг автомат навигацийн функцуудтай нэгтгэлээ" гэж төслийн удирдагч тайлбарласан байна

Түүний хэлснээр, энэхүү технологийн үндэс нь тархи-компьютерийн инвазив бус интерфейсийг ашиглахад оршиж байгаа бөгөөд чип суулгах шаардлагагүй. Систем нь тархины нейронуудын идэвхжилээс үүсэх цахилгаан дохиог уншиж, тэдгээрийг төхөөрөмжийг удирдах өндөр нарийвчлалтай команд болгон хувиргадаг байна.

"Ирээдүйд робот нохой нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн туслагч болж чадна. Мөн хүн ам хөгширч буй нийгэмд ганцаардсан ахмад настнуудыг дагалдах, эмнэлгийн тусламж үзүүлэхээс эхлээд нөхөн сэргээх дасгал хүртэл өргөн хэрэглэх боломжтой"  гэж профессор Шюй Гуанхуа дүгнэн хэллээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 12 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 14 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 18 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 18 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 18 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01