ГАДНА ТӨРХӨӨРӨӨ ӨСВӨР НАСНЫХАН ШИГ ХАРАГДДАГ ХОЛЛИВУДЫН ОДОД


Холливудын кино, тайз дэлгэцийн оддоос гадна төрх байдлаараа өсвөр насныхныг санагдуулам оддын талаарх мэдээллийг хүргэж байна. Жагсаалтад багтсан одууд 30 нас хэдийнэ хүрсэн ч яг л өсвөр насныхныг санагдуулам гэдэгтэй хэн ч маргахгүй.

АНА ТЕЙЛОР ЖОЙ

Жүжигчин Ана Тейлор-Жой 2026 оны 4-р сард 30 нас хүрнэ. Гэхдээ түүний гадна төрх яг л өсвөр насны охин шиг харагдуулдаг байна. Тиймдээ ч залуухан жүжигчнийг эгэл даруухан, гэнэн цайлган бүсгүйн дүрд тоглуулахаар сонгох нь элбэг байдаг юм.

АРИАНА ГРАНДЕ

Америкийн Флоридад төрж өссөн жижигхэн биетэй ч асар өргөн дуу хоолойтой дуучин Ариана Гранде хэдийгээр энэ жил 32 нас хүрсэн ч түүний гадаад төрх байдал, түүнчлэн биеэ авч яваа нь 20 нас ч хүрээгүй өсвөр насны охиныг санагдуулах нь бий.

ТИМОТИ ШАЛОМЕ

Холливудын эрэгтэй жүжигчдээс энэ цагийн хамгийн эрэлттэй, үнэ цэнэтэй жүжигчдийн тоонд багтаж, толгой цохих болсон Тимоти Шаломе энэ жил 30 настай. Гэхдээ түүнийг харсан хэн ч жүжигчний залуу төрхийг хүлээн зөвшөөрдөг. Жүжигчин туранхайвтар биетэй, шулуун царай төрхтэй, гэгээлэг хурц нүдтэй нь түүнийг залуу харагдуулдаг гол нууц гэж хэлж болно.

ДЭНИЕЛ РЕДКЛИФФ

Илбэчин хүү Харри Поттерын дүрийг бүтээсэн жүжигчин Дэниел Рэдклифф мөн залуу харагддаг оддын жагсаалтад зүй ёсоор багтаж байна. Хэдийгээр “Харри Поттер” кино дэлгэцнээ 2001-2011 оны хооронд гарч, энэ хооронд бяцхан илбэчин хүүгийн дүрийг бүтээсэн жүжигчин олны нүдэн дээр өсч томорсон ч хүүхдэрхүү, өсвөр насны мэт дүр төрхөө алдаагүй байна.

АВРИЛ ЛАВИН

Канадын дуучин, дуу зохиогч Аврил Лавин анх сахилгагүй, панк дүр төрхөөрөө олонд танигдаж байсан. Тэгвэл дуучин бүсгүй энэ жил 41 настай ч 21-тэй юм шиг л харагддаг гэж түүний шүтэн бишрэгчид дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байна.


 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
АҮЭБЯ: ШТС-УУДЫН ЭЭЛЖ ХҮЛЭЭЛЦЭХ ЦАГИЙГ 11:00 БОЛГОН ӨӨРЧИЛНӨ 11 цагийн өмнө
ГААЛИЙНХАНД ХОЛБОГДОХ 20 ХЭРГЭЭС 16-Г ШҮҮХ ШИЙДВЭРЛЭЭД БАЙНА 12 цагийн өмнө
ФРАНЦАД СУРАГЧДЫН ЭСЭРГҮҮЦЭЛ ХУРЦДАЖ, 500 ОРЧИМ СУРГУУЛЬ ХААЛГАА БАРИВ 14 цагийн өмнө
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИЙН ХООЛНЫ ЗАРДАЛД 144 ТЭРБУМЫГ ТӨСӨВЛӨЖЭЭ 15 цагийн өмнө
ДОТООД ХЭРГИЙН ИХ СУРГУУЛИЙН 92 ДАХЬ ХИЧЭЭЛИЙН ШИНЭ ЖИЛИЙН НЭЭЛТ БОЛЛО… 15 цагийн өмнө
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГТ 80 ГАРУЙ АЙЛЫН ГАЗРЫГ ЧӨЛӨӨЛЖ, 2.5 КМ АВТО ЗАМ … 15 цагийн өмнө
ХӨВСГӨЛ АЙМГИЙН НЭГДСЭН ЭМНЭЛЭГ ОРОН НУТАГТ АНХ УДАА НҮДНИЙ БОЛОР АВАХ… 17 цагийн өмнө
МҮОХ, ЯПОНЫ ҮОХ ХООРОНД ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА 18 цагийн өмнө
ЗАЛУУСЫН “РЕФОРМ” КЛУБ БАЙГУУЛАГДАЖ АНХНЫ ХУРЛАА ХИЙЛЭЭ 18 цагийн өмнө
"МЕТРО, ТРАМВАЙ ТӨСЛИЙГ 2027 ОНД ЭХЛҮҮЛНЭ" 18 цагийн өмнө
ОУХМ П.МӨРӨН МОТО СПОРТЫН ДЭЛХИЙН АВАРГА БОЛЛОО 18 цагийн өмнө
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01