МАРГААШААС БУЮУ ДӨРӨВДҮГЭЭР САРД ТӨВ ТАЛБАЙД СПОРТ АРГА ХЭМЖЭЭНҮҮД ЭХЭЛНЭ


Маргааш Жанжин Д.Сүхбаатарын талбай-д хаврын нэгдсэн арга хэмжээнүүд албан ёсоор эхэлнэ. Эхний өдөр “Туялзуур сэлэм”-ийн тэмцээнээр нээлтээ хийж, үндэсний шагайн харваа болон “UB bike” дугуйн өдөрлөгөөр үргэлжлэх юм.

Дөрөвдүгээр сарын турш олон төрлийн соёл, спортын арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Үүнд “Ub Даам-2026” тэмцээн, спорт хөгжөөн дэмжигчдийн тэмцээн, “Playtime pre event” урлагийн арга хэмжээ багтана. Мөн төрийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөгүүд үргэлжилж, Шадар сайд болон Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яам, Эрүүл мэндийн яам, Хууль зүй, дотоод хэргийн яам зэрэг байгууллагууд оролцоно. Үүнээс гадна “Food festival”, ширээний теннисний өдөрлөг, Улаанбаатар циркийн өдөрлөг зэрэг олон нийтэд зориулсан сонирхолтой арга хэмжээнүүд болохоор төлөвлөгджээ.

Тавдугаар сард арга хэмжээний хүрээ улам өргөжиж, спорт автомашины үзэсгэлэн, авто мото спортын парад, “Хангарди” спорт өдөрлөг зохион байгуулагдана. Мөн Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Боловсролын яам зэрэг яамдын нээлттэй хаалганы өдөрлөгүүд үргэлжилнэ.

Түүнчлэн “Номын баяр-2026”, Улаанбаатар марафон олон улсын гүйлт, “Street battle dance” бүжгийн тэмцээн, Алдарт эхийн одон гардуулах ёслол зэрэг нийгэм, соёлын томоохон арга хэмжээнүүд төв талбайд зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30