“МОНГОЛ НООЛУУР-2026” ДУУДЛАГА ХУДАЛДАА БОЛЖ НООЛУУРЫН ХАМГИЙН ӨНДӨР ХАНШ ТОГТООВ.


“Монгол ноолуур-2026” дуудлага худалдаа гуравдугаар сарын 29-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд боллоо. Дуудлага худалдаанд зүүн бүсийн гурван аймгийн малчид, хоршоодоос бэлтгэсэн нийт 14 тонн ноолуурыг үндэсний үйлдвэрүүд үнэ хаялцан худалдан авчээ.

Хамгийн өндөр ханш кг тутамд 198 мянган төгрөгт хүрсэн байна.

Худалдан авагч тал ноолуурыг урьдчилан ангилан, чанарын шалгалт хийсний дараа сум бүрээр нь тусад нь дуудлага худалдаанд оруулжээ. Үүнээс Сүхбаатар сумын малчдын бэлтгэсэн 1.2 тонн ноолуурыг “Гоёл кашмер” ХХК хамгийн өндөр үнээр худалдан авсан бол бусад сумдын ноолуурын ханш 193-195 мянган төгрөгийн хооронд хэлбэлзсэн байна. Дуудлага худалдааны дараа малчид, хоршоод ХАА-н бирж болон худалдан авагч компаниудтай гэрээ байгуулж, ноолуурын төлбөрийг дансаар шилжүүлэх нөхцөлөөр арилжаа өндөрлөсөн аж. Энэхүү арга хэмжээний үеэр үндэсний үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, хөдөө аж ахуйн техник, тоног төхөөрөмж, зөөврийн сууц, малын тэжээлийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулсан нь оролцогчдын анхаарлыг татсан байна. Гэсэн хэдий ч орон нутгийн малчдын зүгээс дуудлага худалдаанд оролцсон зарим үндэсний үйлдвэрүүд хангалттай идэвхтэй оролцож, үнийн өрсөлдөөн үүсгэж чадаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Энэ нь ноолуурын зах зээлийн бодит ханштай харьцуулахад хүлээлтэд хүрээгүй үзүүлэлт болсон гэж малчид ярьж байна.

Одоогийн байдлаар ноолуурын ханш бүс нутгуудад 195-200 мянган төгрөгийн хооронд хэлбэлзэж байна. Энэ нь чанар, цэвэр самналтаас шалтгаалан цаашид өсөх боломжтой юм байна.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
А.АДЬЯАСҮРЭН АЗИЙН НААДМЫН ХОШОЙ ХҮРЭЛ МЕДАЛЬТАН БОЛЛОО 2026/10/02
ТОГТВОРТОЙ ХӨГЖИЛД СУУРИЛСАН ҮНДЭСНИЙ ҮЙЛДВЭРЛЭГЧ 2026/10/02
УРГАМЛЫН ГАРАЛТАЙ ТҮҮХИЙ ЭД, БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ЭКСПОРТЫН 85 ХУВЬ НЬ БНХАУ… 2026/10/02
НЕПАЛД ЦАСАН НУРАНГИНЫ УЛМААС 15 ХҮН АМИА АЛДЖЭЭ 2026/10/02
ГАЛ ТҮЙМРИЙН АЮУЛЫГ ЭРТ ИЛРҮҮЛЭХ ЗОРИУЛАЛТ БҮХИЙ ӨНДРИЙН КАМЕРЫГ 13 БА… 2026/10/02
ЧУУЛГАНААР ТӨСВИЙН ТОДОТГОЛЫН ГУРАВ ДАХЬ ХЭЛЭЛЦҮҮЛГИЙГ ХИЙНЭ 2026/10/02
ТОМУУГИЙН СОРЬЦЫГ ДРОНООР ТЭЭВЭРЛЭХ ТУРШИЛТЫН НИСЛЭГ АМЖИЛТТАЙ БОЛЛОО 2026/10/02
ОЮУТНУУД БОЛОВСРОЛЫН ЗЭЭЛИЙН САНГИЙН ТЭТГЭЛГИЙГ ЯАРАЛТАЙ ОЛГОХЫГ ШААРД… 2026/10/02
САГСАН БӨМБӨГИЙН "ҮНДЭСНИЙ ДЭЭД ЛИГ" ЭХЭЛЛЭЭ 2026/10/01
ЭНЭТХЭГИЙН КОМПАНИ МОНГОЛ УЛСААС КОКСЖИХ НҮҮРС АВЧ ЭХЭЛЖЭЭ 2026/10/01
МОНГОЛ УЛСЫН ХЭМЖЭЭНД 431,619 АХМАД НАСТАН БИЙ 2026/10/01
“ИХ ДАЛАЙН САЛХИ ТАЛ НУТАГТ: РАФАЭЛ БА БЕРНИНИ” ҮЗЭСГЭЛЭН НЭЭГДЛЭЭ 2026/10/01
ЕРӨНХИЙ САЙД ЯПОН УЛСАД АЖИЛЛАЖ, АМЬДАРЧ БУЙ ИРГЭДТЭЙГЭЭ УУЛЗЛАА 2026/10/01
К.ЁОЛК АЗИЙН НААДМЫН АВАРГА БОЛЛОО 2026/10/01
БААВГАЙГ УНТУУЛГА БУУГААР НОЙРСУУЛЖ, СУУРЬШЛЫН БҮСЭЭС ГАРГАЖЭЭ 2026/10/01
Х.БИЛГҮҮНСАЙХАН АЗИЙН НААДМААС ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ 2026/09/30
ГОВЬ-АЛТАЙ АЙМАГТ ЯМААНЫ ГОЦ ХАЛДВАРТ ГОДРОН ӨВЧИН ГАРЧ ХОРИО ЦЭЭРИЙН … 2026/09/30
ЦЭЦЭРЛЭГ, СУРГУУЛИУДАД ЭРТ ИЛРҮҮЛЭГ ЭХЛЭХ ГЭЖ БАЙНА 2026/09/30
АНУ-Д БУДДЫН СОЁЛЫН ТӨВИЙГ БАЙГУУЛСАН Д.ЛУВСАНЖАМЦ СГЗ БОЛЛОО 2026/09/30
АЗИЙН НААДМЫН ЖҮДО БӨХИЙН ТӨРӨЛ ӨНӨӨДӨР ХӨНГӨН 4 ЖИНГЭЭР ЭХЭЛНЭ 2026/09/30