"ХҮН НАМ ЗАСГИЙН ГАЗАРТ ОРООГҮЙ БОЛ СУУРЬ РЕФОРМЫГ ХИЙЖ ЧАДАХГҮЙ БАЙСАН"


УИХ-ын гишүүн, Монгол Улсын шадар сайд Т.Доржханд:   "ХҮН” нам цаашдаа шинэ Засгийн газартай үргэлжлүүлэн ажиллах уу, үгүй юу гэдэг шийдвэр гаргана. Одоогийн байдлаар Монгол Улсын Ерөнхий сайд томилогдоогүй, манай намд санал ирээгүй байна. Хэрэв санал ирвэл намынхантайгаа ярилцах шаардлагатай. Эдийн засгийн талаас харж бодсон ч нэгдэж, нягтарч дотроо учраа олохгүй маш их хэрүүл тэмцэл хийж байна. Нэг талаараа дэд сайдгүй цомхон байхаар Засгийн газар тогтворгүй байдалд шилжинэ. Одоо бид бүхэнд тогтвортой байдал чухал уу, аль эсвэл цомхон Засгийн газар хэрэгтэй юу гэх сонголтын өмнө ирсэн.

Дэлхий дахинд үүссэн нөхцөл байдалтай холбож харахад тогтвортой байдал чухал. Засгийн газрын дараагийн асуудал яригдах үед шинэ сайд нарын асуудал давхар яригдах л байх. ХҮН намын байр суурь бол өнөөдөр маш тодорхой. Манай нам албан тушаал гэхээс илүүтэй 20, 30 жилийн турш Монгол Улсын шийдвэрлэж чадахгүй байсан популизмдаа баригдсан салбарыг гардан авдаг. Мөн суурь реформ хийх гэж ХҮН засагт орсон болохоос дарга цэрэг болно гэж ороогүй. ХҮН нам Засгийн газарт ороогүй бол суурь реформыг хийж чадахгүй байсан. Юу үнэн гэвэл тэр үнэн.

Ардчилсан нам сөрөг хүчин хийж байгаа үед томоохон хэмжээний реформ хийхэд МАН дангаараа хэцүү. Бидний хувьд суурь реформ хийж чадна.Нөгөөтэйгүүр, сөрөг хүчин хийж, асуудал тавьж, шүүмжилж явах амархан. Харин Засгийн газрын ачаа үүрч явна гэдэг бусдын хэлдгээр яс янгинасан ажил.

ХҮН намыг санал хуваагч, ХҮН нам байхгүй бол сайхан болно гэдэг нь сошиал явуулга. Тухайлбал, ХҮН намын бизнес эрхлэгчид Засгийн газарт орсон нь хөрөнгө оруулалт татах, яриа хэлэлцээр  сайн нөлөөлдөг. Үеийн үед хойш нь татаж байсан асуудлын гацааг нь гаргасан.

Хамтарсан Засгийн газрын үед Л.Оюун-Эрдэнэ, Л.Гантөмөртэй ярьж Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт хийсэн. Мөн баруун европын загварыг авсан. Бид бүхэн АНУ-ын хоёр намтай улсын загварыг авч ажиллаж чадаагүй. Яагаад гэвэл АНУ чинь 200 үндэстэнтэй холбооны улс байсан. Олон үзэл бодолтой сегментийг нийлүүлэхэд Монгол Улс шиг нэг үндэстэн 3.5 сая хүнтэй байхад хоёр намын тогтолцоо ажиллахгүй. Сүүлийн үеийн дампуурсан улс бүр энэхүү системээр явж ирсэн. Үндсэндээ баруун европын тогтолцоо хамтарч явдаг систем. Мөн Казакстан Ерөнхийлөгчийн засаглалтай улс бөгөөд эдийн засаг нь манайхтай харьцуулахад 10 дахин өндөр. Гэтэл Монгол Улс ардчилсан улс хэр нь хөгжих ёстой. Үндсэндээ Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл санааг бид бүхэн тэгж тогтоосон. МАН муу, МАН-ыг шүүмжлэх ёстой гэдэг ойлголтоос салах ёстой" гэлээ.


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
“МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ“ ТУСГАЙ ҮЗЭСГЭЛЭН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ 2026/07/09
ҮНДЭСНИЙ ШАГАЙН АСАРТ 848 ХАРВААЧ ЦЭЦ МЭРГЭНЭЭ СОРИНО 2026/07/09
“ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДӨР"-ӨӨР МОРЬТ ХАРВААНЫ ТЭМЦЭЭН БОЛНО 2026/07/09
НАТО ХИЙМЭЛ ОЮУНЫ ТУСЛАМЖТАЙ ОРОСЫН ЦЭРГИЙН ХӨДӨЛГӨӨНИЙГ ХЯНАНА 2026/07/09
МОНГОЛЫН ВОЛЕЙБОЛЫН ШИГШЭЭ БАГ ЗҮҮН АЗИЙН ШИЛДГҮҮДТЭЙ ЭХ ОРОНДОО ӨРСӨЛ… 2026/07/09
БАЯР НААДМЫН ӨДРҮҮДЭД НИЙТИЙН ТЭЭВРИЙН 959 АВТОБУС ИРГЭДЭД ҮЙЛЧИЛНЭ 2026/07/09
БНСУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ТӨРИЙН АЙЛЧЛАЛ ХИЙХЭЭР МОНГОЛ УЛСАД ХҮРЭЛЦЭН ИРЛЭЭ 2026/07/09
ЦАГДААГИЙН БИЕ БҮРЭЛДЭХҮҮН ӨНДӨРЖҮҮЛСЭН БЭЛЭН БАЙДЛЫН ЗЭРЭГТ ШИЛЖЛЭЭ 2026/07/09
“ХҮҮХДИЙН ЗУСЛАНГИЙН ТАЛААР АВАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ” ЗАСГИЙН Г… 2026/07/08
Г.ОТГОНТАМИР: ЖОЛООЧ НАР ӨӨРСДӨӨ БҮСЭЭ ЗҮҮЧИХЭЭД ҮР ХҮҮХДЭЭ ХОЙНОО СУЛ… 2026/07/08
СЭЛБЭ ГОЛЫН ДАГУУ БАЙРЛАХ ХИЙМЭЛ НУУРАНД СЭЛЭХГҮЙ БАЙХЫГ ОНЦГОЙЛОН АНХ… 2026/07/08
“АХМАД НАСТНЫ ТАЛААР 2026-2028 ОНД ХЭРЭГЖҮҮЛЭХ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТӨЛӨВЛӨГ… 2026/07/08
НЭГ ХҮҮХЭД ӨДӨРТ ХОЁРООС ДЭЭШ МОРЬ УНАХЫГ ХУУЛИАР ХОРИГЛОДОГ 2026/07/08
“ХОТХОНЫ БАГА СУРГУУЛЬ”, “БАГИЙН БАГА СУРГУУЛЬ”-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭНЭ … 2026/07/08
ЦЭЦЭРЛЭГ, ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЭРТ ИЛРҮҮЛЭГ, УРЬ… 2026/07/08
“НАРНЫ ХҮЛЭГ“ ХӨШӨӨ ДУРСГАЛЫГ АРАВНАЙЛЖ, ДЭЛХИЙН АДУУНЫ ӨДРИЙН БЭЛГЭДЭ… 2026/07/07
2025-2026 ОНЫ ХИЧЭЭЛИЙН ЖИЛД ЭДҮТЭН ХӨТӨЛБӨРӨӨР 510 МЯНГАН ХҮҮХЭД СУРА… 2026/07/07
ХАМАС-ЫН ЗАСГИЙН ГАЗАР ГАЗА ДАХЬ БҮРЭН ЭРХЭЭ ДУУСГАВАР БОЛГОХОО ЗАРЛАВ 2026/07/07
“ХАМГААЛСАН БАЙГАЛЬ-БИДНИЙ ИРЭЭДҮЙ” НӨЛӨӨЛЛИЙН АРГА ХЭМЖЭЭГ ДЭМЖИХИЙГ … 2026/07/07
Н.УЧРАЛЫН ТЭРГҮҮЛЖ БУЙ ЗАСГИЙН ГАЗАР 100 ӨДӨРТ ХИЙСЭН 100 ЧӨЛӨӨЛӨЛТИЙН… 2026/07/07