Жүдо бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр эхэллээ. Өнөөдөр манай улсын таван тамирчин дэвжээнд гарч барилдсанаас 48 кг-д Ж.Анударь, 52 кг-д М.Нандин-Эрдэнэ нар аваргын алтан медалийн төлөө барилдахаар шалгарч үлдээд байна.
Мөн эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд ОУХМ Т.Түмэнжаргал хүрэл медалийн төлөө барилдана.