АЗИЙН ЭЛСНИЙ НААДМААС Г.МОНГОЛЖИН ХҮРЭЛ МЕДАЛЬ ХҮРТЛЭЭ


Хятад улсын хамгийн урд байрлах Хайнань үзэсгэлэнт арал дээр Азийн элсний спортын VI наадам үргэлжилж байна.

Энэхүү наадмын жиү-жицү бөхийн эмэгтэйчүүдийн -52 кг-ын жинд Г.Монголжин хүрэл медаль хүртлээ.Тэрээр эхний даваанд БНСУ-ын тамирчин Пак Жонхэг цэвэр (SUB) буулган авч, илт давуу ялалт байгуулсан юм. Хэдийгээр дараагийн барилдаандаа Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Асма Алхосанид оноогоор ялагдсан ч, дагах барилдаандаа ялалт байгуулснаар медалийн төлөө өрсөлдөх эрхээ авч чадсан юм. Хүрэл медалийн төлөө Арабын Нэгдсэн Эмират Улсын тамирчин Хесса Алшамсиг яллаа.

Тус наадмыг сурвалжлахаар Азийн олон орны спортын сэтгүүл зүйн салбарын 1000 гаруй сэтгүүлч, сурвалжлагч, зураглаач, гэрэл зурагчид хүрэлцэн ирж, өөрийн болон бусад улсын тамирчдын уралдаан, тэмцээний мэдээ сурвалжлагыг цаг алдалгүй дамжуулах үүрэгтэй ажиллаж байна.

Эдгээр хүмүүсийг тав тухтай ажиллах бүх боломжийг Main Media Center (MMC) буюу мэдээллийн төв дээр бүрэн хангасан байдаг юм.

Энд өндөр хурдны интернэт, компьютерийг чөлөөтэй ашиглаж болохоос гадна тэмцээний талаарх бүх мэдээллийг дэлгэцээр авах ба үнэгүй автобус унаагаар бүх чиглэлд спортын уралдаан тэмцээнүүд хооронд хүргүүлэн сурвалжлах боломжтой.

Мөн энд сурвалжлага хийхэд хэрэгтэй бүх төрлийн Canon, Sony, Nikon зэрэг брендийн зургийн аппарат, камер, дуранг үнэгүй түрээсээр авч болох бөгөөд холоос онгоцоор чирч ирэх шаардлагагүй юм.

Спортын сэтгүүлчдийн авьяас чадварыг шалгасан бас нэгэн төрлийн уралдаан энэхүү ММС буюу мэдээллийн төв дээр өрнөж байдаг билээ.

 


0
angry
0
care
0
haha
0
liked
0
love
0
sad
0
wow

Шинэ мэдээ
ХАНГАЙН БҮСИЙН АНХАН ШАТНЫ ТҮҮХИЙ ЭД БЭЛТГЭЛИЙН ТӨВИЙГ АРХАНГАЙ АЙМАГТ… 41 минутын өмнө
НИЙСЛЭЛЭЭС ДУУЧИН Д.БОЛДЫН САНААЧИЛГЫГ ДЭМЖИН, ХАМТРАН АЖИЛЛАХААР БОЛЖ… 1 цагийн өмнө
ЯПОН ДОЛООДУГААР САРААС ВИЗНИЙ ХУРААМЖИЙГ 400 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМНЭ 2 цагийн өмнө
МАРГААШНААС БУЮУ 7-Р САРЫН 1-НЭЭС НӨӨЦИЙН МАХ ХУДАЛДААЛАХГҮЙ 2 цагийн өмнө
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН БЭЛТГЭЛ АЖИЛ 70 ХУВИЙН ГҮЙЦЭТГЭЛТЭЙ ҮРГЭЛЖИЛЖ… 2 цагийн өмнө
АЛЕКСАНДР ЛУКАШЕНКО, ШИ ЖИНЬПИН НАР БЭЭЖИНД УУЛЗАВ 3 цагийн өмнө
ӨНӨӨДӨР УИХ-ЫН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН БОЛНО 3 цагийн өмнө
МОНГОЛ УЛСАД AI-Д СУУРИЛСАН ЗҮРХНИЙ ЦАХИЛГААН БИЧЛЭГИЙН ШИНЭ ТЕХНОЛОГИ… 3 цагийн өмнө
25 ЖИЛИЙН ТУРШ СУГАЛАА АВСАН ЭМЭГТЭЙ 1 САЯ ДОЛЛАРЫН АЗТАН БОЛЖЭЭ 3 цагийн өмнө
БАЙГУУЛЛАГА ТУС БҮР ШАТАХУУН ТҮЛШНИЙ НӨӨЦӨӨ БҮРДҮҮЛЖ, ТАСАЛДУУЛАХГҮЙ Б… 4 цагийн өмнө
ЭРЧИМ ХҮЧНИЙ САЛБАРЫНХАН АЖИЛ ХАЯЛТАА ТҮР ХОЙШЛУУЛЖЭЭ 4 цагийн өмнө
ХАВРЫН ЧУУЛГАН БААСАН ГАРАГТ ХААЛТАА ХИЙНЭ 21 цагийн өмнө
ЭНХТАЙВАНЫ ГҮҮРНИЙ ЭВДРЭЛИЙГ ШӨНИЙН ЦАГААР ЗАСАЖ БАЙНА 22 цагийн өмнө
ВЕНЕСУЭЛД БОЛСОН ГАЗАР ХӨДЛӨЛТИЙН УЛМААС АМИА АЛДСАН ХҮНИЙ ТОО 1400-Г … 22 цагийн өмнө
БНХАУ-Д БҮРЭН РОБОТЖСОН ЗОЧИД БУУДАЛ НЭЭГДЭНЭ 22 цагийн өмнө
НАЛАЙХ ДҮҮРЭГТ ДУЛААНЫ СТАНЦ БАРИХ ТӨСӨЛ ЭХЭЛЛЭЭ Өчигдөр
Ц.МАГАЛЖАВ: ЭНЭ НААДМААР 1024 БӨХ БАРИЛДУУЛАХ САНАЛЫГ БӨХИЙН САЛБАР ХО… Өчигдөр
ЦАМ ХАРАЙХ ЁСЛОЛЫН ТӨГСГӨЛД СОР ЗАЛЛАА Өчигдөр
БИОКОМБИНАТАД АВТО ЗАМЫН ЗОРЧИХ ХЭСЭГ ЦӨМӨРЧЭЭ Өчигдөр
ХАТГАЛ–ЖАНХАЙ–ТОЙЛОГТ ЧИГЛЭЛИЙН 32 КМ АВТО ЗАМ АШИГЛАЛТАД ОРНО Өчигдөр